"Палестины Газын зурваст яаралтай хүмүүнлэгийн материаллаг тусламж хүлээлгэн өгөх тухай БНХАУ-ын Засгийн Газар болон Палестины Засгийн Газар хоорондын гэрчилгээ"-нд гарын үсэг зурах ёслол 12-р сарын 3-ны өдөр Египетийн нийслэл Каирт болжээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2023.12.05) БНХАУ-ын Зам, тээврийн яаманд зочилж, дэд сайд Ли Яантай уулзлаа.
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор бүтээж буй “Редакцын буухиа” үргэлжилж байна.
2500 жилийн өмнө хоёр хөлтийн дээд, тэнгэр, хүмүүний их багш, төгс гэгээрсэн Будда Шакьямуни номын хүрд эргүүлж, нирвана дүр үзүүлснээс хойш нэг мянга хоёр зуун жилийн дараа зургадугаар жарны улаагчин тахиа жил буюу аргын шинэ тооллын 1357 оны өвлийн эхэн сарын 25-ны өдрийн үүр гэгээрэх цагт Богд Зонхаба Түвдийн орноо Амдо мужийн Мангирт хэмээх газрын олон голын бэлчирийн аманд нутгийнхаа олонд “дарханч” хэмээн алдаршсан эцэг Лүнбүнгэ, шинэ овгийн эх Ачой хоёрын дөрөв дэх хөвгүүн болон мэндэлжээ.
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /Bloomberg/. Meta компанийн тэргүүн Марк Цукерберг сүүлийн хоёр жилд анх удаа компанийнхаа хувьцааг зарсан тухай Bloomberg агентлаг үнэт цаас, биржийн хорооны баримт бичгийг эш татан мэдээлжээ.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /Reuters/. Ирэх оны "Copa America" тэмцээн АНУ-ын 14 хотод зохион байгуулагдаж, шувтаргын тоглолт Флорида муж улсын Майами-Гарденс хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд болно гэж Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбоо (CONMEBOL) даваа гарагт мэдэгджээ.
Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 441-р ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа.
БЕРЛИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /DW/. Америкийн Time сэтгүүлээс жил бүр тодруулдаг "оны хамгийн нөлөө бүхий эрхэм"-д нэр дэвшигчдийн эцсийн жагсаалтыг даваа гарагт буюу өчигдөр танилцууллаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны “Хятад улсыг танин мэдье” олон улсын хуралд баяр хүргэн, илтгээлт явуулжээ. Тэрээр уг илгээлтдээ Хятад улсыг танин мэдэхэд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийг таньж мэдэх нь чухал гэсэн байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурсан.
Хиймэл оюун ухааны хөгжил, чиг хандлага хаашаа явах вэ? ба Хятад орныг танихуй сэдэвт 2023 оны олон улсын хурал энэ сарын 1-3-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод болж өндөрлөжээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог. Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Kyodo/. Япон улс Ангараг гаргийн дагуулын гадаргуугаас дээж авах дэлхийн анхны төслийг H3 пуужинтай холбоотой асуудлын улмаас 2024 оноос 2026 он хүртэл хойшлуулахаар хэлэлцэж байгаа тухай уг мэдээлэлд ойр эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.
ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /ВВС/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европт их хэмжээний цас орсны улмаас замын хөдөлгөөн саатаж, Их Британид термометрийн заалт Цельсийн -12 хэмээс доош буужээ.
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.