sonin.mn

"Палестины Газын зурваст яаралтай хүмүүнлэгийн материаллаг тусламж хүлээлгэн өгөх тухай БНХАУ-ын Засгийн Газар болон Палестины Засгийн Газар хоорондын гэрчилгээ"-нд гарын үсэг зурах ёслол 12-р сарын 3-ны өдөр Египетийн нийслэл Каирт болжээ.


Хятадаас Египетэд суугаа элчин сайд Ляо Лицян, Палестинаас Египетэд суугаа элчин сайд Диаб, Египетийн Улаан хавирган сар нийгэмлэгийн ерөнхий захирал Лами нар уг ёслолд оролцсон байна.


Диаб энэ үеэр хэлэхдээ, "Манай ард түмний шударга ёсны үйлсийг тууштай дэмжиж байгаа Хятад улсыг Палестин өндрөөр үнэлж байна. Газын зурваст ард иргэд хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдсэн. Энэ хүнд мөчид Хятадын Засгийн Газар, Хятадын найрсаг ард түмэн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Палестины Засгийн газар, Палестины ард түмэн Хятадын сайн үйлсэд чин сэтгэлээсээ талархаж, маш их хүндэтгэж байна " гэжээ.     



Г.Бямба