Хиймэл оюун ухааны хөгжил, чиг хандлага хаашаа явах вэ? ба Хятад орныг танихуй сэдэвт 2023 оны олон улсын хурал энэ сарын 1-3-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод болж өндөрлөжээ. Хиймэл оюун ухааны хөгжил болон хүн төрөлхтний ирээдүйн сэдвээр гадна дотны зочид төлөөлөгчид ярилцаж, хиймэл оюун ухааныг олон салбарт өргөнөөр ашиглан, эдийн засаг нийгмийн хөгжилд түлхэц үзүүлэх ёстой. Гэвч хиймэл оюун ухааныг хүнд зориулагдсан, сайн зүйлд ашиглах хэрэгтэй. Иймд дэлхий нийтээрээ хянан удирдаж, дүрэм журмын талаар хамтран ажиллах ёстой гэдэгт хуралд оролцогсод санал нэгдэв.
Цинхуа их Сургуулийн дэд захирал асан, дэлхийн Инженерийн байгууллагын холбооны дарга, Хятадын хиймэл оюун ухааны шинэ хөгжлийн стратегийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Гүн Кэ энэ үеэр: "Хиймэл оюун ухаан технологийн маш том амжилтад хүрсэн тул энэ хөгжлийг хэн ч хориглож чадахгүй. Энэ бол тэргүүний үйлдвэрлэлийн хүч, технологийн шинэ хувьсгалыг хөтлөх стратегийн технологи" гэжээ. Мөн Хятадын Төв радио телевизийн Үндэсний лабораторийн дарга Жян Вэньбө, ХТРТ хүнтэй туйлын төстэй дуураймал дижитал хүн бүтээх “Соёлын метаверс” төсөл хэрэгжүүлж буйгаа танилцуулж, Гурван хэмжээст хүүхэлдэйн киноны технологиор Тан гүрний үеийн Ван Бө найрагчийг дуурайлгасан видео үзүүлжээ. Эдгээр нь Хятад улсын тухай танин мэдэхгүйн шинэ арга хэлбэр, платформ болох боломжтой гэж тэрээр хэлсэн байна.
Германы Junggen группын ерөнхийлөгч Петер Жюнген, Хятад улс роботын хэрэглээний талаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн одоогийн роботын 50 хувь нь Хятад улсад байгаа гэжээ.
Хиймэл оюун ухаан нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын аюул, эрсдэл дагуулдаг. Иймээс хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох шаардлагатай. Хятад улсын дэвшүүлсэн Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын тухай санаачилгын цөм нь хүнд зориулагдсан, сайн сайхан зүйлд ашиглах хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд ашигтай байдлаар хөгжүүлэхийг онцолсон юм. Хуралд оролцсон эрдэмтэд, судлаачид үүнийг бүрэн үнэлжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн судлаач Зэн И, "Ирээдүйд хиймэл оюун ухааныг бодит хүнтэй адил, тодорхой хэмжээнд танин мэдэхүй, өрөвдөх сэтгэлтэй, ёс суртахууны мэдрэмжтэй, сайн сайхан ёс суртахуунтай байлгахыг хүсэж байна" гэсэн байна.
Хиймэл оюун ухааны талаар хууль дүрэм боловсруулж, НҮБ-ын хүрээнд дэлхийн хиймэл оюун ухааны засаглал явуулахыг Зэн И уриалжээ.
Г.Бямба
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл0