sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны “Хятад улсыг танин мэдье” олон улсын хуралд баяр хүргэн, илтгээлт явуулжээ. Тэрээр уг илгээлтдээ Хятад улсыг танин мэдэхэд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийг таньж мэдэх нь чухал гэсэн байна.



Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Ши Жиньпиний илгээлт нь Хятад улс олон оронтой гар нийлэн энх тайван хөгжил, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтдаа цэцэглэн хөгжих дэлхийн орчин үеийн шинэчлэлтэд хүрэх чин үнэнч хүсэл эрмэлзлийг илэрхийллээ гэж олон нийт үзэж байна.



Египетийн Ерөнхий сайд асан Эссам Шараф, Ши Жиньпин дарга дэлхийн орчин үеийн шинэчлэлтийн хэтийн төлөвийн тухай дурдсан. Энэ нь дэлхий ертөнцийн талаарх ойлголт дээр үндэслэсэн гэдэгт би итгэж байна. Хятад улсыг танин мэдэх нь дэлхий дахинд маш чухал. Учир нь дэлхий нийт түүхийн хөгжлийн дөрвөн замын уузварт ирээд байна.



Хамтдаа хөгжин цэцэглэхийн тулд дэлхий нийт ойлголцож, хамтран ажиллаж, хамтдаа чармайж, Ши Жиньпин даргын хэлсэнчлэн хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шаардлагатай гэжээ.



Мөн Америк Хятадын хамтын ажиллагааны сангийн дарга Жон Миллиган Уайт, Ши Жиньпин дарга баярын илгээлтдээ, Хятад улс бизнес эрхлэлтийн нээлттэй орчин бүрдүүлж, Хятад улсын эдийн засгийн хөгжлийг урагш ахиулахын зэрэгцээ Хятад улсын худалдааны түншийн хамтын хөгжлийг нэмэгдүүлж байна гэж онцолсон. Энэ бол нэгэн тодорхой дохио юм гэсэн" гэжээ.


Н.Уртнасан