Банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк иргэд, харилцагчдадаа үйлчилгээгээ илүү хүртээмжтэй хүргэж, Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллахаар сүүлийн жилүүдэд салбарынхаа тоог тасралтгүй нэмэгдүүлж байгаа билээ. Бид 30 жилийнхээ ойг угтан 2024 онд 5 шинэ салбар, 2025 оны эхний хагаст 2 шинэ салбарынхаа үйл ажиллааг Улаанбаатар болон орон нутагт амжилттай эхлүүлээд байна.
“Талибан”-ы засаг захиргааны тушаалаар холболтыг гэнэт тасалсан гэж дипломат болон салбарын эх сурвалжууд мэдээлснээс хойш 48 цагийн дараа Афганистанд гар утас, интернэтийн сүлжээг лхагва гарагт сэргээжээ.
Мягмар гаргийн арилжаагаар график процессор үйлдвэрлэгч “Nvidia” компанийн хувьцааны ханш 3 орчим хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснээр бичил чип үйлдвэрлэгч тус компанийн зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд ам.долларыг давсныг "Nasdaq" биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.
Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Туулын хурдны зам төсөл юм. Уг төслийн талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэллээ.
Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ.
АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г ашиглан анх удаа хүний үр хөврөл бий болгожээ. Энэхүү технологи нь хүний биеийн үндсэндээ бүх эсийг ашиглан шинэ амьдрал бий болгох боломжийг олгож байгаа тул насжилтаас эсвэл өвчнөөс шалтгаалсан үргүйдэлтэй тэмцэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.
"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна
Газын зурвас руу ойртон ирж байхад нь Израилын тэнгисийн цэргийн хүчин усан онгоцнуудынх нь гурвыг саатуулсан гэж тус зурвасыг чиглэн явж буй усан онгоцнууд дээр байгаа идэвхтнүүд лхагва гаргийн орой мэдэгджээ. Харин Израилын эрх баригчид мэдэгдэхдээ, Грета Тунберг зэрэг идэвхтнүүд аюулгүй байгаа бөгөөд тэднийг Израил руу шилжүүлэн авчирч байна гэв.
Америкийн бизнес эрхлэгч, Tesla, SpaceX компанийн тэргүүн, X нийгмийн сүлжээ, нейротехнологийн Neuralink компанийг эзэмшигч Илон Маск хөрөнгийнх нь хэмжээ 500 ам.долларт хүрсэн анхны хүн болсон тухай “Forbes” сэтгүүл мэдээлжээ.
Монголын түүхийн эртний сурвалж унших санаатай нетээр тэнэж явтал санамсаргүй нэгэн чухал баримт олов. Энэ нь 1729 онд Монголд Богдоо тодруулж залсан хийгээд түүнд зориулсан наадмын тухай тэмдэглэл юм.
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. Энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Little stars” уран зургийн дугуйлангийн багш С.Билэгжаргал болон түүний авьяаслаг сурагчдыг онцоллоо.
Саудын Арабын элсэн цөлөөс тэмээ, зээр болон бусад амьтныг биеийнх нь хэмжээгээр дүрсэлсэн хадны сийлбэр зургуудыг судлаачид илрүүлжээ.
Филиппиний төв нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 69-т хүрч, 140 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монгол, японы оюутан залуусын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Гадаад харилцааны яаманд “Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум” зохион байгууллаа.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулж, өнөөдөр тайлангийн хурал хийлээ.