
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 2 /TASS/. Америкийн бизнес эрхлэгч, Tesla, SpaceX компанийн тэргүүн, X нийгмийн сүлжээ, нейротехнологийн Neuralink компанийг эзэмшигч Илон Маск хөрөнгийнх нь хэмжээ 500 ам.долларт хүрсэн анхны хүн болсон тухай “Forbes” сэтгүүл мэдээлжээ.
Түүний хөрөнгийн хэмжээ АНУ-ын Зүүн эргийн цагаар лхагва гаргийн 15:30 цагт 500 ам.долларт хүрсэн байна.
И.Маскийн хөрөнгийн хэмжээ ийнхүү өссөн нь тэрбээр АНУ-ын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг удирдах ажлаа орхиж, бизнестээ анхаарлаа хандуулах шийдвэр гаргасантай холбоотой гэж Forbes сэтгүүлд бичсэн байна. Тэрбээр тус сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байгаа бол түүний араас Oracle-ийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон (351.6 тэрбум ам.доллар), Мета корпорацийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг (246.1 тэрбум ам.доллар), Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос (233.2 тэрбум ам.доллар), Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж (204.6 тэрбум ам. доллар) нар бичигдиж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард И.Маск хөрөнгийнх нь хэмжээ 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Илон Маск дэлхийн хамгийн анхны их наядтан болно гээд байгаа.
Маск Трамптай Мeланигаас болж муудалцсан юм ! Шинэ нам байгуулж eрөнхийлөгч болчихоод чамайгаа авна да гээд явсан хүн дэ !
Сэтгэцтэй пиздаа
Бүх насаараа үрж дуусахааргүй их мөнгө байна даа сайхан юмаа.
Дараагийн 10 үёэрээ ч хэрэглэж үрсэн ч дуусахааргүй их мөнгө гээч тэнэг минь !