НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 10 дугаар сарын 15-нд Хятадын цөлжилттэй тэмцэгч, хөдөлмөрийн баатар Инь Юйжэнийг хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо, хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дэлхийн 100 эмэгтэйн нэгээр шалгарууллаа. Түүнчлэн Хятадын Юй Жиньшиү, Дун Миньфан нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болжээ. Шагнал гардуулах ёслол Италийн нийслэл Ром хот дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд болсон байна.
Энэхүү шалгаруулалтыг “2026 он — Олон улсын эмэгтэй тариаланчдын жил”-ийн хүрээнд зохион байгуулж, хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны хөгжил, хөдөө орон нутгийн амьдралд онцгой хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдийг алдаршуулсан юм.
Инь Юйжэнь олон арван жилийн турш Өвөр Монголын Маоусын элсэн бүсэд мод тарьж, цөлжилттэй тэмцэн, орон нутгийн экологийн нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Түүний үйлс олон улсын анхаарлыг татаж, 1999 онд Америкийн иргэн Рональд Сакорски 5000 ам.долларын хандив цуглуулан, мод тарих ажилд нь дэмжлэг үзүүлсэн байна. Инь Юйжэнь уг хөрөнгөөр 50 мянга гаруй модны суулгац худалдан авч тарьсан бөгөөд тэдгээр нь өдгөө өтгөн ой болон ургажээ. Шагнал гардуулах ёслолд оролцсон Рональд Сакорски олон жилийн өмнө дэмжсэн үйлс нь ийм үр дүнд хүрснийг хараад сэтгэл нь хөдөлж, баярын нулимс унагасан байна.
Г.Бямба
Баасан - 11 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
POWERFUL LOVE SPELLS FOR REUNION, MARRIAGE, ATTRACTION, AND RELATIONSHIP GUIDANCE BY DR OMEGA SPELLCASTER Have you been abandoned, blocked, ignored, or replaced? Do you feel your ex drifting away… while your heart still wants them back? You are not alone — and you are not powerless. With the powerful spiritual Spell of Dr Omega Spell Caster, you can reverse any breakup and bring your ex back quickly, no matter how bad the situation looks. Whats A.p.p +1 (213)- 868 -0242 ** TeleGram** dromegaspellcaster,