"Хорийн бүлэг" -ийн /G20/ бүлгийн орнуудын удирдагчид энэ оны дээд түвшний уулзалтын үеэр газар нутгийг эзлэн авах зорилгоор хүч хэрэглэхгүй байх, маргааныг тайван замаар шийдвэрлэхийг уриалсан тунхаглал гаргажээ.
Ням гарагт Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд хэсэгт агаарын цохилт өгснөөр “Хезболла” бүлэглэлийн өндөр албан тушаалтныг хөнөөсөн гэж Израилын тал мэдэгджээ.
“Африкийн Холбоо-Европын Холбоо” дээд түвшний VII уулзалт Анголын Луанда хотод өнөөдөр эхэлнэ.
ОХУ-ын Москва хотноо энэ сарын 17,18-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.
МАН-ын Их хурлаас 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд Тэргүүн Шадар сайд Н.Учралыг намынхаа даргаар сонгосон. Тэр өдөр бямба гариг байв. Харин 17-ны даваа гаригт АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж таарахгүй. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэсэн асуудлыг хэлэлцлээ” хэмээн мэдэгдэл хийсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.22) Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.
Турк улс COP31 бага хурлыг зохион байгуулах эрхийг авч, Австрали улс дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгүүдийг даргалахыг зөвшөөрчээ.
Герман руу хийсэн импортын хэмжээ 2025 оны эхний гурван улиралд нэмэгдсэний дүнд Хятад улс АНУ-ыг гүйцэн түрүүлж, Германы хамгийн том худалдааны түнш болжээ.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Маргааш тохиох Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээхээр боллоо.
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжсэний дагуу УИХ-ын даргаар МАН-ын дарга Н.Учралыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 14.00 цаг хүртэл завсарлага авлаа.
Украины тал зүүн нутгаа ОХУ-д өгөх, Зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнийг цөөрүүлэх, зарим төрлийн зэвсгээс татгалзах ёстой гэсэн шаардлагууд Орос-Украины дайныг дуусгахад чиглэсэн Д.Трампын засаг захиргааны шинэ төлөвлөгөөнд тусгагдсан тухай “Reuters”, “Axios” зэрэг барууны хэд хэдэн хэвлэл эх сурвалжуудыг эш татан лхагва гарагт мэдээлжээ.
Америкийн санхүүч, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг ил болгохыг тушаасан хуульд гарын үсэг зурсан гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.
МАН 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, XXXI Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 7 бодлогын хороо байгуулжээ.