Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хойд Европын хамгийн эртний их сургуулиудын нэг Уппсалагийн их сургуульд зочилж, ректор Андерш Хагфелдтийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд оюутан залуусыг сургах, хоёр орны их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх баримт бичиг байгуулах санал тавив.
Мөн тэрбээр тус их сургуулийн Каролина Редивива номын санд хадгалагдаж буй Монголын түүх, хэл, соёлын үнэт өв бүхий баримтуудтай танилцаж, эдгээр түүхэн өвийг хоёр орны эрдэмтэд нарийвчлан судлах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. Каролина Редивива номын санд 1730-аад оны үеийн Зүүнгарын хаант улсын газрын зураг, 1818-1823 онд нэгтгэсэн Монгол-Швед хэлний толь бичиг, Монгол тод бичгийн дүрмийн ном, ХХ зууны эхэн үед Шведийн номлогч нар манай улсад ажиллаж байхдаа баримтжуулан хадгалсан Монгол Улсын түүх, хэл, соёлын холбогдолтой 1444 фото зураг, 1935, 1952 онд монгол бичгээр хэвлэгдсэн толь зэрэг хосгүй үнэт өв хадгалагдаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
Odoo ene saikhan ov soyoliin yumnuudaa hevleed nom bolgoh heregtei.
enend hiih ajil algaa
Ойрд Халимагуудыг 3 удаа аймаглан устгасан Оросын Путинд таалагдахгүй баримтуудыг Монголд гэлэнмаа нар нь байсан Швед өгчээ. Оросын 300 дайнд орж сүйрсэн, тод бичигтэй Халимагуудыг Москва устгасан бол ганц ч дайнд нь ороогүй, кирилл бичгийг Монголоос жилийн өмнө авсан Буриадуудыг эрхлүүлж тэжээж ирсэн.
орсын халимгууд сталинаас урваж гитлерийн талд германы дайны нэг хоёрдугаар дайнд урвасан тул цөлөгдсөн монголын төмөр замыг сталинаас урвасан баталонууд барьсан урвагчдыг чингэс нойтон ширэнд ширлэж хатааж адууны сүүлнээс чирч дөрвөн тийш морьтойн хүн дөрвөн мөчийг тас татаж алж байсан ууц нурууг нь хугалж хаядаг байсан загаснаас болж дүүгээ рховаж багадаа алж байсан халуун тугалга цутгаж алж байсан гээд олон аргаар алж байсан эрүүдэн шүүж алдаг
103.229.120.161 Орос эзэдтэй Буриад гөлөгнүүд өдөөд байвал хариулъя.Ойрдуудыг та нар үзэн яддагийг чинь Монгол мэднэ. Халимаг Ойрдуудыг Оросууд энэ зуунд эхлээд Цагаан хаанд зүтгэсэн гэж иргэний дайнаар хядсан. Дараа нь Зөвлөлт засаг тогтсоны дараа хядлагаа үргэлжлүүлж, хэлийг нь хориглон, бүх төрийн албан тушаалаас халсан. Хас тэмдэгийн доор Оросуудын шүтдэг Еврейчүүдийн эсрэг боссон Германчууд харин ирээд тэдэнд эрх чөлөөг өгч, Оросуудын аймаглан устгалтанд цэг тавьсан. Дайны үед Кремль Орда ажиллагаа явуулж 72 цагийн дотор бүх Халимагуудыг хүйтэн Сибирээр тараан цөлж хүн амынх нь хагасыг устгаад нутгийг нь Ставрополь Ростов мужуудад нэгтгэсэн.Оросод зовлон үзсэн Халимагууд баруун Монголчуудын дайсан эрх Буриадуудыг авч хэлэлцдэггүй.Жигшдэг.
ter hosgyi hobor erdeneen olood irdeg yum suu!!!said aa...............................arhebiin materialuud ter olon myangan poto's zyragn,yyd bygdiig hybilaad abaad ireerei,tand naidaya!!!!!!!!!!!!!!!!!!