Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Бага хурлын II хуралдааны үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавихдаа: "Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна." гэсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн Д.Амарбаясгалан л МАН-ыг дөрвөн сонгуульд дараалж ялуулсан, Д.Амарбаясгалан л МАН-д хэрэгтэй болохоос Д.Амарбаясгалан МАН-аар дутахгүй, Д.Амарбаясгалан л бараг МАН-ынхныг бүгдийг нь эрх мэдэл, эд баялагтай болгосон ч гэх шиг бодит байдлаас ихээхэн зөрүүтэй, бараг л хэвийн бус шахуу, хийсвэр дүгнэлтүүдийг түүний тойрон хүрээлэгчид бичиж харагдав. Ер нь аливаа улс төрч, удирдагч тойрон хүрээлэгчдээсээ л болж унадаг зүй тогтолтой. Учир нь тэд л тухайн улс төрчтэй хамгийн олон уулздаг бөгөөд хэрэв тойрон хүрээлэгчид нь явцуу ашиг сонирхолд автагдсан, буруу мэдээлэл, ойлголттой бол дарга нь бүрэн "вакумждаг" ажээ. "Вакумжина" гэдэг нь тухайн дарга тойрон хүрээлэгчдийнхээ үгийг л үнэн гэж хүлээн авч, бодит байдлаас тасарна гэсэн үг. Уг нь Д.Амарбаясгалан МАН-д хэлтэс, газрын дарга, нарийн бичгийн Даргаар ажиллаж байхдаа харьцангуй олон нийттэй сайн харьцдаг, хүмүүсийн санаа бодлыг ихэд сонсдог залуу байсан.
Гэвч сүүлийн жилүүдэд өөрийгөө ихэд үнэлэх болсон, авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, Үндсэн хууль илтэд зөрчсөн хуйвалдааныг удирдсан зэргээс нь харахад Д.Амарбаясгаланг "Та л МАН-ыг ялуулдаг" гэх тойрон хүрээлэгчид нь бүрэн "вакумжуулжээ".
"Та л МАН-ыг ялуулдаг" гэх төөрөгдлийн тухай ярихын өмнө болж өнгөрсөн дөрвөн сонгуулийг дурьдах хэрэгтэй болно. УИХ-ын 2016 оны сонгуульд АН өөрөө өөрийгөө л ялагдуулсан гэж болно. УИХ-ын сонгуулиас сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн, намын жагсаалтыг болиулж, жижиг мажоритар тойрог болсон нь МАН-д үнэмлэхүй ялалтыг авчирсан. Энэ үеэр Америк дахь сургуулиа хаяад Монголдоо ирсэн Д.Амарбаясгалан үүнд ямар ч хамаагүй нь тодорхой. УИХ-ын 2020 оны сонгуулийн ялалт бүхэлдээ У.Хүрэлсүхийн тухайн үеийн өндөр нэр хүндтэй холбоотой.
Шоглож хэлэхэд, "Би У.Хүрэлсүхийн баг, У.Хүрэлсүхийг багаар нь дэмжээрэй" гэхэд бор халзан хонь ч УИХ-д сонгогдохоор байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үр дүнг бол МАХН МАН-д нэгдсэн явдал бүрэн шийдсэн. МАН-ын гол санал хуваагч нам татан буугдсан нь У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад чухал нөлөө үзүүлсэн юм. Энэ үйл явдалд гавьяатан нэхэж буй бол Д.Амарбаясгалангаас илүү уг хэлэлцээрийг удирдалцсан Я.Содбаатар, Г.Занданшатар нар, эцсийн шийдийг гаргасан тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг дурьдах нь зөв байх. Яахав, УИХ-ын 2024 оны сонгуульд бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар МАН-ыг удирдаж, ялалт байгуулсан нь бол үнэн.
Гэхдээ аливаа ялалт, ялагдал олон шалтгаантай, хамтынх байдаг. Тэрэн дээрээ тулбал Ардын намын 2024 оны ялалтад Д.Амарбаясгалангаас илүү анхан шатны мянга мянган гишүүдийнх нь хүчин зүтгэл илүү ач холбогдолтой байсан нь гарцаагүй.
Харин Д.Амарбаясгалан яагаад МАН-ын Нарийн Бичгийн Даргын ажлаа өгөх дургүй байсан вэ? гэдэг бол тусдаа маш том сэдэв. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөггүй, АТГ-ын хараа хяналтаас харьцангуй хол энэ албан тушаалд байх үеийнх нь үйл ажиллагаа л түүнийг авилга, албан тушаалын, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татагдах шалтгаан болоод байгаа нь бодит үнэн билээ.
Б.Балжир
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл25
Амарбаясгалан ардын намаас хөөгдөж жийгдсэн ч энэ насандаа байтугай, хойд насандаа ч барж идэхгүй хөрөнгөтэй болсон гэсэн биздээ!
Амарбаясгалангийн хар хошногоны нүхийг долоож баасны үлдэгдлээр нь хооллогч МАН-ын жорлонгийн хар ялаанууд өтнүүд цуглажээ..МАН хэмээх нүхэн жорлонд хор цацах хэрэгтэй болжээ..
имэйл чатаа нээгээд ард түмэнтэйгээ ойрхон бай ард түмэн сонгосон болохоор хүрэлсүх сонгоогүй шүү. дэмждэг хүмүүс байна хулгайч гэвэл МАН бүгд хулгайч
Энэ сда хир ихийг хулгайлсан бол?
Сү.Батболдоос лав хамаагүй бага байх аа
женкотой бараг ижил хэмжээг идсэн байх, гэхдээ женког гүйцэхгүй
сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!!!!!!!
МАН хэмээх нүхэн жорлонд хор цацаж ариутгах хэрэгтэй. Амарбаясгалангийн хар хошногоны нүхийг долоож баасны үлдэгдлээр нь хооллогч МАН-ын жорлонгийн хар ялаанууд өтнүүд цуглажээ..МАН хэмээх нүхэн жорлонд хор цацах хэрэгтэй болжээ..
Амарбаясгалан Монгол улсын төсвийн мөнгийг шинэ хоршоо нэрээр малчдад тараасан том нүгэлтэй хүн ! 890 тэрбум төгрөг тараагаад эргэж төлөгдсөн нь 82 сая төгрөг !! Ийм л том гэмтэй хүн ! Малчид нь хотод байр машин аваад зарим нь жорлондоо баагаад дуусгасан ! Одоо нэхэх Амарбаясгалан нь байхгүй болчихоор ! шоронд суучхаар үхтлээ баярлаж байгаа муусайн малчид !
Шинэ хоршоо нэрээр Монголын төсвийг тарааснаас гадна, гурилын үйлдвэрүүдийг бас сөнөөсөн, ард түмний татварын мөнгийг үрэн таран хийж инфляцийг нэмэгдүүлсэн нь бидний хармаанаас хулгай хийснээс ялгаагүй.
сайн галчид Амарбаясгалан дэндуу их итгэсэндээ алдсан !!!!!!!
Нийлж хулгайлсан хулгайч ш дээ
3 СОНГУУЛЬ ДАРААЛАН ЯЛААД ЭНЭ ЭХ ОРНЫ БАЙЖ БАЙГАА ЦАРЙГ ХАРДАА. ИЙМ БУЗАР НАМАНЦАР ОРЧЛОНГООС ЗАЙЛАХ ЁСТОЙ
МА\х\Н араншин - баас хатавч өмхийгээ тавихгүй .... Бодоо , Данзан , Сүхбаатар - аас эхлээд Лувсаншарав , Дамба , за тагээд Цэдэнбал , На . Энхбаяр , Ми . Энхболд , Лу . Оюунардэнэ , Д . аиарбаясгалан хүртэл МА\х\Н -ын үе үеийн бүх дарга нар алуулсан , буудуулсан , намын эсрэг бүлэг " байсан , буруунтан байсан ВАКУУМЖСАН байсан - цаашид ч ийм ....
Хүрлээ Учка Энхбаярын буриад санаатай мэдээллийн хэрэгсэлүүд Монголчуудыг вакуумжуулчих юм.
Амарбаясгалан чинь тендер 10% байсан шуу дээ.
Ёстой нэг балай нөхөр юм аа.Шинэн хоршоонд тийм их мөнгө зарсан байдаг. Тэгээд тэр олон хоршоо чинь хаа байгаа юм бэ? Яадаж л махны үнэ өсөхгүй байх ёстой баймаар байдаг.
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашигласан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. Марксизмын үзэл санаа бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хуваарилах зарчим, систем юм. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
Социологи Эрдэмтэн чи Шар хадны эмнэлгээсээ л балайрч Байна уу? Бага банди аа? Одоо болно чи минь мороороо явж далд ор зугээр.. Юу нь Коммунист нам.. Чиний дэмжиж гэж галзуугийн депресняк даа бодож олсон ХКЕ чинь 1979 оноом Хятадын Капиталист (коммунист нэртэй л болохоос) Нам! Дурак иди с миром!
Чойжилын Эрдэмт шизо минь ээ
Монголд Элбэгдорж Хүрэлсүхийн хослол хүчээ авч ба.Монгол мафийн засаглал руу эргэлтгүй орох нь
Энэ шударга царайлсан нvvрсний хамгийн том хулгайчийг яллах хэрэгтэй. Жинхэнэ зальтай хvн дээ
МАН хэмээх нүхэн жорлонд хор цацаж ариутгах хэрэгтэй. Амарбаясгалангийн хар хошногоны нүхийг долоож баасны үлдэгдлээр нь хооллогч МАН-ын жорлонгийн хар ялаанууд өтнүүд цуглажээ..МАН хэмээх нүхэн жорлонд хор цацах хэрэгтэй болжээ..
Аливаа юмс хийгээд үзэгдэлд уг шалтгаан гэж байдаг. Уг шалтгааныг устгахгүй бол үр дагаврууд үргэжлэн гарсаар л байдаг нь хууль. Өнөөдрийн Монгол улсад нүүрлэсэн бүх гэмт хэрэг, завхрал, сүйрлийн уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал юм. Энэ дэлхийд хаана ч байхгүй сэжгийн заваан юмыг устгахгүй бол бид мөнхийн иддэг уудаг, хулгай хийдэг очирбат,багабанди,лгбдорж,Сү.батболд,баярцогт,сайханбалгуудаас хэзээ ч салахгүй.Тэд өвс ногоо шиг ар араасаа ургаж, ээлж ээлжээр солигдож бид өнө мөнхөд хараал урсгаж гоншигонож амьдарна.Тэгэхээр өвчний уг шалтгааныг устгаж байж эдгэдэг шиг нийгмийн сүйрлийн уг шалтгаан болсон дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах шаардлагатай.
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашиглан Монголын ард түмнийг 30 жил залилсан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. МАРКСИЗМЫН ҮЗЭЛ САНАА БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НИЙТ АРД ТҮМЭНД ШУДАРГА, ТЭГШ ХҮРТЭЭХ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ, УЛС ТӨРИЙН СИСТЕМ, УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ЮМ. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.