Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо.
Иргэдтэй уулзах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан гурван айлтай уулзаж, дахин үнэлгээ хийхээр тохиролцлоо. Газар чөлөөлөлтийг иргэдэд илүү хүргэх үүднээс тухайн орчимд тогтмол үйл ажиллагаатай байр гаргаж, мэдээллээ иргэдэд түгээх хэрэгтэй.
Дөрөвдүгээр сарын дундуур НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гандан” нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлнэ. Тогтоолын төслийн нэрийг дахин авч үзнэ. Харин төслийн тухайд нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч санаачилсан. Энэхүү тогтоолоор ойрын жилүүдэд Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байна.
Гандан орчимд дахиж барилга байгууламж бариулахгүй. Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр хэсэгчлэн газрыг чөлөөлнө. Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамарна. Гэхдээ иргэдэд урьдаас мэдээлэл өгч газрыг чөлөөлөөд явна. Гандан орчим ирэх жилүүдэд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон цэцэрлэгт хүрээлэн болно” гэдгийг онцоллоо.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гандангийн хэсэг суурьшлын бүс болоод удаж байна. Хөрсний бохирдол зэрэг асуудал ихтэй бүс. Иргэд газар чөлөөлөлтийг дэмжиж байгаа. Эхнээсээ зөвшилцөлд хүрээд явж байна. Иргэдэд мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллана” гэлээ.
НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Гандан орчимд амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ээлтэй байдлаар тохижилтын ажлуудыг төлөвлөөд явна. Дөрөвдүгээр сарын дундуур тогтоолын төслийг танилцуулахаас өмнө иргэдээс тогтоолын төсөлтэй холбоотой саналуудыг авна. Ямар цэцэрлэгт хүрээлэнтэй болох талаар иргэд саналаа өгөх нь нээлттэй” гэсэн юм.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл16
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс том уу
Зөв,,,, маш зөв,,,,,
Яваандаа Ганданг ч буулгачих
Яваандаа Ганданг ч буулгачих
100% дэмжиж байна
Ёстой зөв.120 жилийн тэртээгээс Хүрээ, Гандан бий болсноос хойш энэ орчим лам сүсэгтний ил шээс баасаар бохирдож ирсэн.Хамгийн аймшгийн энэ бүсэд мод бут ахиу тарьж хөрс усны бохирдлыг бууруулвал УБ-т хaвдар, аюулт өвчнй голомт буурна.
Ёстой үнээээн
Маш зөв, амжилт
ГНДАНГИЙН ХЭДЭН СҮМ ҮЛДЭЭГЭЭД БУСДЫГ НҮҮЛГЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ МАНЖИЙН ҮЕИЙН БАЙДЛААС САЛГАЖ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
ene zyrag deerh sig bolbol saihnaa,gadniihan manai sasinii baigyyllagiig yzeh ni damjigggyi ee!egnyyiig Nyambaatar darga hiibel menhiin taniig yarih bolno suu!!!Mongoliinhoo hegjil debsild heregtei zyil hiij baigaad baharhaltai sanagdana.........yils ni delgerch yabag ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Гандан бөөн түгжрээ үүсгэнэ
Тун зөв
Гандантайн нүүлгэх хэрэгтэй, одоо бол бүгд ил жорлон, заваан юмнууд
Хотын төвдөө алхдаг газартай болмоор байнаа
Tsetserlegt hureelen barisan hoino barisan gej itgey. Odoo bol itgehgui ee. Gazriig ni neg gadaadad zarchih biz.
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашигласан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. Марксизмын үзэл санаа бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хуваарилах зарчим, систем юм. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
Nyambaatar dargaa ta Gandangiin denjiig nyli checherlegt hyreelen bolgochihbol ch Mongolchyyd taniig martahgyi dee!!!muulah ni byy hel ylam l saisaan magtah biz ee!!hedhen helee hazsan banid nar muulaj medne..............gebch manai darga yabsaar baih bolno......................