Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Албан ёсны хэлэлцээний үеэр талууд дипломат харилцааны 60 гаруй жилийн түүхтэй Монгол, Шведийн харилцааг улам бүр өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтаар баяжуулах, мөн соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх өргөн боломж байгааг нотоллоо.
Дээрхийг ажил хэрэг болгоход өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, улс төр, бодлогын яриа хэлэлцээг тууштай өрнүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, тухайлбал Швед Улсад оршин сууж буй 12 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгааллын асуудлаар болон визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хоёр улсын хооронд холбогдох хэлэлцээрийг байгуулах талаар ярилцав.
Эдийн засгийн өсөлт, экспортыг төрөлжүүлэх зорилтуудын хүрээнд гуравдагч хөрштэй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь чухал байгааг манай талаас онцолж, байгаль цаг уурын нөхцөлийн хувьд ижил төстэй шведийн зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлдэг шведийн компаниудтай хамтран ажиллах санал тавилаа.
Түүнчлэн хоёр орны харилцааг боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлж, Швед Улсад суралцах оюутны тоог эрчтэй нэмэгдүүлэх, түүх соёлын хамтарсан судалгаа хийж, монгол судлалыг дэмжих, улс орноо харилцан сурталчлах чиглэлээр ойр дотно хамтран ажиллахаар тохиролцлоо.
Гадаад харилцааны сайд нар олон улс, бүс нутгийн харилцааны тулгамдсан зарим асуудлаар мөн дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.
Энэ хүрээнд манай улс энэ жил Улаанбаатарт зохион байгуулах олон улс арга хэмжээ тухайлбал, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17) зэрэгт Шведийн талаас дээд түвшний төлөөлөгч оролцоно гэдэгт итгэж буйгаа сайд Б.Батцэцэг илэрхийлж, Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа гэж ГХЯ-наас мэдээлэв.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
Солонгост очвол шууд баригдаад шоронд сууна. Солонгост залилан хийсэн гэж бүртгэлтэй яваа Батцэцэгт очих зориг байхгүй.
гуулин очдог жижиг гарч биш
Хуцсан нохой бүрийн өөдөөс чулуу шидэж байх зав байхгүй
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашигласан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. Марксизмын үзэл санаа бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хуваарилах зарчим, систем юм. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
О.Сийлэгмаа: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Боловсролын зээлийн сангаар сурсан, мөнгөө төлөөгүй
Энэ хүүхэн солонгост монголчуудыг хууль ёсоор ажиллаж амьдрахад их зүйл хийсэн. Атаархасан юмнууд хуцах хэрэггүй
Энэ хүүхэн солонгост монголчуудыг хууль ёсоор ажиллаж амьдрахад их зүйл хийсэн. Атаархасан юмнууд хуцах хэрэггүй
Боловсролын сангийн зээлээ төл. Гичий минь
Mongolchyydiin iim ybaigyi setgegdel gegchid bichej baigaa chini gadniihan yzbel ene saidiig heterhii doromjlohoo bolichgoo!!!ene hyn ajilaa hiij yabaa bilee?.....................................
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашиглан Монголын ард түмнийг 30 жил залилсан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. МАРКСИЗМЫН ҮЗЭЛ САНАА БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НИЙТ АРД ТҮМЭНД ШУДАРГА, ТЭГШ ХҮРТЭЭХ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ, УЛС ТӨРИЙН СИСТЕМ, УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ЮМ. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.