АНУ-ын Сенат Засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хоёр хуулийн төслөөс нэгийг нь ч баталж чадаагүй тул лхагва гаргаас эхлэн тус улсын засгийн газрын зарим байгууллага ажлаа зогсоож байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
АНУ-ын засаг захиргаатай үүсээд буй маргааныг шийдвэрлэхийн тулд Харвардын их сургууль 500 сая орчим ам.доллар төлж, мэргэжлийн сургуулиудад хүмүүсийг хиймэл оюунтай ажиллах чадварт сургах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг ХАМАС бүлэглэлийнхэн судалж байна гэж Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ. Д.Трамп уг төлөвлөгөөг даваа гарагт Цагаан ордонд танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийн, "Өнөөдөр бид 2025 оны долоодугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлын үр дүнг та бүхэнд танилцуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн ордыг луйвардсан байж болзошгүй мэдээлэл цацагдаад хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, бүлгийн гишүүдийн хамт өнөөдөр (2025.09.30) Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНПУ-ын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг өнөөдөр (2025.09.30) хүлээн авч уулзлаа.
АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа зогсох вий гэсэн болгоомжлол, геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсноор даваа гарагт алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 3800 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
“Visual Capitalist” байгууллагын шинэчилсэн судалгаагаар орон сууцны түрээсийн төлбөр хамгийн өндөртэй хотуудын энэ оны жагсаалтыг Нью-Йорк тэргүүлсэн бол Сингапур, Дубай хотуудад түрээсийн үнэ ихээхэн өсжээ.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.