Сурталчилгаа

“Tesla”-гийн хувьцаа 9 хувиар өсжээ

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /CNBC/. Даваа гаргийн арилжаа хаагдах үед “Tesla” компанийн хувьцааны ханш 9 орчим хувиар өссөнөөр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай нягт харилцаатай Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш өсөлт үргэлжиллээ.

2024.11.12 2

Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр М.Уолцыг томилно

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 12. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Флорида муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Майкл Уолцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилохоор шийдвэрлэсэн тухай BBC телевизийн АНУ дах мэдээллийн түнш CBS News-т энэ талаар мэдээлэл бүхий хоёр эх сурвалж мэдээлжээ.

2024.11.12 4

Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий сайдаар дахин сонгожээ. Ш.Ишибагийн Сайд нарын танхим даваа гаргийн өглөө огцорсны дараа санал хураалт явуулсан байна.

2024.11.12 0

Исламын шашинт орнууд дээд хэмжээний уулзалт зохион байгуулжээ

ДОХА, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /TASS/. Арабын улсуудын холбоо болон Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд Ойрх Дорнодын байдлыг хэлэлцэхээр Эр-Рияд хотноо ээлжит бус дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, эцсийн мэдэгдэл баталжээ.

2024.11.12 5

Испани: Үерийн уршгийг арилгахад 3.76 тэрбум евро нэмж зарцуулна

МАДРИД, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /AFP/. Испанид нүүрлэсэн үерийн гамшгийн уршгийг арилгахад зориулсан 10.6 тэрбум еврогийн тусламжийг 3.76 тэрбум еврогийн багцаар нэмэгдүүлж байгаа тухайгаа тус улсын Ерөнхий сайд Педро Санчес даваа гарагт зарлажээ.

2024.11.12 1

Оростой байгуулсан түншлэлийн гэрээг Умард Солонгосын тал соёрхон баталжээ

СӨҮЛ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /DW/. Умард Солонгосын тал ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ.

2024.11.12 4

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хууль зөрчсөн үү?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдүүлэхдээ хууль зохиож уншсан асуудалд холбогдоод байгаа билээ.

2024.11.12 18

“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон нийтээс баахан базаахгүй үг сонсох шиг боллоо. Гэхдээ энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд улс орны ирээдүйтэй холбоотой олон түүхэн шийдвэрийг гаргана.

2024.11.12 23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав.

2024.11.11 4

Төсвийн мөнгө үр ашиггүй шүршигдээд байна уу? Сайд аа

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН идэвхтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ч эрчимжээд байна.

2024.11.11 1

Биткоины ханш түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /Forbes/. Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш 80 мянган ам.доллароос давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.

2024.11.11 3

Ш.Ишиба Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдэх төлөвтэй байна

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /NHK/. Японд өнгөрсөн сард болсон парламентын доод танхимын сонгуулийн дараа даваа гарагт хуралдах парламентын ээлжит бус чуулганы үеэр Ерөнхий сайд Шигэрү Ишиба улиран сонгогдох төлөвтэй байна. Дараагийн ерөнхий сайдыг томилохтой холбоотой шийдвэрийг парламентын хоёр танхимын гишүүд гаргах юм.

2024.11.11 0

Хойд Солонгосын Орост очсон цэргүүд дайнд бэлэн биш байна

Хойд Солонгосын армид цэргийн алба хааж байсан Хёнсын Ли өрнөдийн хэвлэлүүдэд ярилцлага өгчээ.

2024.11.11 64

“Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр хагарна, нэг нь сунгагдана нөгөө нь үгүй гээд байгаа”

“Хааны ордонд сонссон бүхэн чиний дотор бөглөөтэй үлдвэл зохино” гэж Эртний Грекийн ёгт үлгэрийн зохиолч, философич Эзоп хэлжээ. Энийг дагавал чихээ бөглөөд амаа хамхиад дуугай л сууж баймаар. Гэвч болдоггүй ээ. Бөглөөтэй үлдээж болохгүй нь. Хэлэхээс аргагүй хоёр том шалтаг байна.

2024.11.11 39