
СӨҮЛ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /DW/. Умард Солонгосын тал ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ. Холбогдох баримт бичигт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 11 дүгээр сарын 11-ний даваа гарагт гарын үсэг зурсан гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээллээ.
Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү баримт бичгийг ОХУ хоёр хоногийн өмнө соёрхон баталсан юм.
Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг талууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д айлчлах үеэр зургаадугаар сарын 19-нд байгуулжээ. Гэрээнд, талуудын аль нэг нь “зэвсэгт халдлагад өртөж, улмаар дайны байдалд орсон тохиолдолд харилцан цэргийн болон бусад тусламжийг үзүүлнэ” гэж заажээ.
Умард Солонгосын цэргүүдийг Украины дайнд оролцуулахаар Орост байрлуулсан тухай Өмнөд Солонгос, АНУ, Украины тагнуулын албаныхан сүүлийн долоо хоногуудад удаа дараа мэдээлсэн билээ. Умард Солонгосын талын энэ үйлдэлд НҮБ түгшиж буйгаа илэрхийлж, НАТО болон Европын Холбоо шүүмжилсэн юм.
Өмнөд Солонгос, АНУ, Украины мэдээлснээр, Умард Солонгосын цэргүүдийг Украинтай хил залгаа орших Курск мужид сөрөх давшилтад оролцуулахаар байрлуулжээ. Эдгээр цэргүүд энэ мужид хохирол амсаж байгаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Хойд Солонгосын 500 мянган цэрэг Орост туслаж очих ёстой ! Хэрвээ Хойд Солонгос Өмнөд Солонгостой гэнэт байлдаад дайн эхэлбэл Оросын 100 мянган цэрэг Солонгост очих ёстой ! Ингэнэ гэж энэ гэрээг байгуулсан юм ! Амь насаа ихэд хайрлаад барууны ганц ч цэрэг Укрианд тоож очихгүй !
Дарангуйлагчид талхиулсан хойдын ард түмэн,,,аяга будаагаар алтан амиа солин хүний нутагт үхэж байхад,,,,эрх чөлөөт өмнөдийнхөн хэдэн тэрбум бэлэн гоймонгоор дэлхийг хооллоод,,,мөнгө хийн,,,баяжиж суух юмдаа,,,,оросыг дагавал оройгүй зовлонд хүрнээ гэж,,,
202.126.88.167 чам шиг мангарууд америкийн коко кола уугаад хятадын бэлэн хоол идээд хорт хавдар тусаад үхэж байна.
Хүний амьдрал утгаггүй. Ялангуяа үзэл суртал гэдэг бүүр утгагүй. Ардчилал, коммунизм, социолизм бүгд утгаггүй. Дайнд үхэх, үхэхгүй юуны утга байхав. Зүгээр л амьтан гэдэг хувь заяагаар наана цаана яриад яах юм.