ДОХА, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /TASS/. Арабын улсуудын холбоо болон Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд Ойрх Дорнодын байдлыг хэлэлцэхээр Эр-Рияд хотноо ээлжит бус дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, эцсийн мэдэгдэл баталжээ. Уулзалтад оролцогчид Газын зурвас болон Ливан дахь мөргөлдөөнтэй холбоотой байр сууриа нэгтгэсэн байна.
Тухайлбал, Египет, Катар, АНУ-ын зуучлалаар бүс нутгийн асуудлыг зохицуулах хэлэлцээ амжилтгүй болсны хариуцлагыг Израилын талд хүлээлгэжээ.
"Газын зурваст нэн даруй, бүрмөсөн гал зогсоох, барьцаалагдсан хүмүүс болон хоригдлуудыг суллахын тулд Египет, Катарын талын АНУ-тай хамтран гаргаж буй асар их чухал хүчин чармайлтыг бид дэмжиж байгаагаа дахин нотолж байгаагийн сацуу, Израилын засгийн газар хэлэлцээнд оролцогчдын хүрсэн тохиролцооноос татгалзсаны улмаас эдгээр хүчин чармайлт бүтэлгүйтсэний хариуцлагыг бид Израилын талд хүлээлгэж байна" гэж Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн уг баримт бичигт дурджээ.
Дээд хэмжээний уулзалтын эцсийн баримт бичигт тусгагдсан тус хоёр байгууллагын гол байр сууриудыг дурдвал,
- Ливанд байрлаж буй НҮБ-ын энхийг сахиулагчид руу Израилын цэргүүд “санаатай халдсаныг” буруушаажээ.
- Сирийн нутагт Израилын тал цохилт өгснийг буруушаасан байна.
- Палестины ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн Израилын энгийн болон цэргийн албан тушаалтнуудыг баривчлах тушаал гаргахыг ОУЭШ-д уриалжээ.
- Газын зурвасаас цэргээ гаргахыг Израилын талаас шаардахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.
- Израилд зэвсэг, сум нийлүүлэхийг хориглохыг дэлхийн бүх улсад уриалжээ.
- НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад байгууллагын үйл ажиллагаанд Израилын оролцоог түр зогсоохыг шаарджээ.
- Иордан голын Баруун эрэгт явуулсан үйл ажиллагааных нь төлөө Израилд хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шаардсан байна.
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан “энхийг сахиулах хүчний аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагыг Израилд хүлээлгэхийг” уриалав.
- Еврей оршин суугчдыг террорист бүлэглэл, байгууллагад тооцож, террористуудын жагсаалтад оруулахыг уриалав.
- НҮБ-аас шийдвэртэй арга хэмжээ авахгүй байснаар Ирак, Сири, Иран улсуудын бүрэн эрхт байдал зөрчигдөж, улмаар ноцтой үр дагавар учирч болзошгүйг анхааруулав.
- Ливанд хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэх, тэр дундаа олон тооны дүрвэгчтэй холбоотой хямралыг шийдвэрлэхийг уриалав.
- Ливанд шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцолж, ингэснээр найрсаг орнууд хямралыг шийдвэрлэхэд тус улсад тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой болно.
- Газын зурваст мөргөлдөөн хурцдах нь бүс нутаг төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг анхааруулав.
Турк болон 18 орны бүлгээс дэвшүүлсэн санаачилгад 52 улс, түүнчлэн Арабын улсуудын холбоо, Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан байна. Энэхүү санаачилгыг дэмжсэн улс орнууд Аюулгүйн Зөвлөл болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан Израилд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриалсан захидал илгээхээр төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Хэн ч тоохгүй нэг бичиг гаргах гээд өгөх гээд ингэж цуглаж байгаа юм ! Лалын бүх шашинтангууд нийлээд нийлээд ганц Израилыг дийлэхгүй ! Тодруулж хэлбэл лалын шашинтай 28 улс нийлээд нэг Израилтай тэнцэнэ гэсэн үг ! Бараг Израил нь илүү гарах байх ! Ийм л байна да ! бахархмаар ч юм шиг !
Израилыг лалын бүх шашинтнуудтай хамт устгачих юмсан.
Чи израилуудыг устгаж яах нь вэ хөөё ! Асар их олон бөгөөд муусайн арабуудыг тогтоон барьж байгаа ганц хүчин шүү дэ ! Иран өөрөө арабуудад туслаж Израильтай муудаж байдаг нь шал тэнэг явдал юм !
Израилыг устгах санаатай эргүү монгол бас байдаг аж зайлуул
Еврей нарыг өмөөрдөг эргүү монгол бай байдаг юм байна.