sonin.mn

 

Сонгууль хаяанд тулж, улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулах гээд тун завгүй байна. АН-ынхан ирэх сонгуульд сойх нэр дэвшигчдээ эхний байдлаар сойж. Гэвч бүгд л болдоггүй бүтдэггүй нэр зүүсэн хүмүүс байх юм.

 

Д. Зоригт

Одоогийн УИХ-д суугаа ангийн нөхдөөсөө Д.Зоригт гишүүн хол тасархай түрүүлжээ. "Монгол шуудан"-гийн Д.Зоригт хэмээн алдаршсан түүний өв хөрөнгө бусдадаа гүйцэгдэхгүй нь. Тэрээр сүүлийн гурван жил дараалан парламентын хамгийн баян гишүүнээр тодорч байна. Түүний хөрөнгө 34 тэрбум төгрөгт нэгэнт хүрчээ. "Одод", "Асу", "Орхон булаг", "Миг даатгал", "Гермес", "Кимон", "Эф эйч ди", "Эм си эс цамхаг", "Нэмнэ", "Реалтор", "Медуб", "Новиза", “Хайлааст”, "Багануур", "Интернэшнл медикал сентер", "Интернэшнл техникал коллеж" гэсэн нийт 17 компанийн хувьцаа эзэмшдэг юм байна. "Би эм даблью-730" хэмээх автомашинтай. Түүнийгээ 60 сая төгрөгөөр үнэлжээ. Гэвч түүний энэ хөрөнгө бас л луйвраар орж ирсэн зүйл.   УИХ-ын гишүүн Д.Зоригт нарын хүмүүс Монгол орон даяар 300-гаад салбартай “Монгол шуудан” банкийг “Хадгаламж банк”-тай нэгтгэж, хувьцаагаа зарах гэж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, хуулийн дагуу худалдан авах давуу эрх олгоогүй, Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй байна.

 

Х.Баттулга

Хамгийн том баян, бас хамгийн том луйварчин. Тэрбээр Марио Фузогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлионегийн “Женко пура” компанийн нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед vvсгэн байгуулж, Баянгол зочид буудал, Max импэкс, Талх чихэр компани зэрэг олон газрыг хувьчилж авсан байдаг. 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноор “Женко” Баттулга тэр хоёрын салж хагацашгvй нөхөрлөл эхэлжээ.   Тэр хоёрын хамгийн анхны томоохон наймаа нь тэр vедээ айхавтар дуулиан болоод өнгөрсөн 17 чингэлэг спиртийн хэрэг байсан юм. Х.Баттулгын тэр vед амжуулсан өөр нэг томоохон луйвар бол биржийн луйврын аргаар дээд ангиллын “Баянгол” зочид буудлыг эзэмшсэн явдал. Тухайн vед Монголын хөрөнгийн биржээр “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг худалдаж байсан бөгөөд Х.Баттулга Биржийн захирал Н.Золжаргалд их хэмжээний хахууль төлснөөр “Баянгол” зочид буудлын хувьцааг арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан, Баттулгад өрсөлдөөнгvйгээр 44-хөн сая төгрөгөөр зарсан байдаг.  

Зочид буудлаа худалдаж авангуутаа Х.Баттулга шууд зочид буудал дээр өөрийн хамгаалагчдын хамт очин битvvмжлэн хураахад, тус зочид буудлын дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гээд бодоход л ямар гээч амжилттай луйвар болсон нь илэрхий байгаа юм. Голомт, Анод, Монгол шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг Ардчилсан намын гишvvдийн хяналтад байдаг дөрвөн банк нийлэн Солонгосын Дэv, Эл Жи болон Номуранг компаниудыг хошгируулж байгаад 120 сая ам.долларыг салгаж дөнгөжээ. Энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь “Женко” Х.Баттулга авчээ. “Женко” хэмээх Х.Баттулга солонгосчуудаас луйвардсан мөнгөөрөө “Интер” банк, “Капитрон” банк, “Улаанбаатар” банкийг өөрийн болгож авсан байдаг. Ингэхдээ зvгээр ч авсангvй. “Интер” банкны эзэн Хоролсvрэн гэгчийг айлган дарамталж бvр зодож байгаад банкийг нь авсан бол “Капитрон” банкны эзэмшигч НИК-ийн хэмээх Ц.Оюунгэрэлийг айлган сvрдvvлж байж банкийг нь худалдаж авчээ.  Өнөөдөр ч түүний луйвар үргэлжилсээр... Тэр өнөөдөр эрх мэдлээрээ далайлган  луйвар хийж байна. Тэрбээр гадныхантай нууц гэрээ байгуулж, бас л луйвар хийх гэж байгаад баригдав. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гарын үсэг зурсан нэгэн гэрээ гэнэт гараад ирлээ. Тус гэрээг 2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулсан бөгөөд англи хэлээр бичигдсэн байна. Гэрээнд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга, “Хятадын төмөр зам” ХХК-ийн Ерөнхий менежерийн орлогч Жоу Мэнбо нар гарын үсэг зуржээ. “Монголын төмөр замын сүлжээний өргөтгөл”-ийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг хэмээх энэхүү баримт бичигт Тавантолгойн ордоос Сайншанд хүртэл төмөр зам барихад Хятадын компани бүх санхүүжилтийг хийнэ гэжээ. Эрх мэдлийн төлөө улсаа хүртэл зарж мэдэх Х.Баттулга дахиад л улс төр рүү шургалах гэж улаарч байна.

 

Батж.Батбаяр

АН-ын хамгийн шуналтай нөхдүүдийн нэг. Байнга хэл аманд орооцолдож байнга идсэн уусан хэрэгт нэр холбогддог молекул хочит Б.Батбаяр хамгийн их зальтай нь. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт Бүрэнхааны орд гэж бий. Фосфоритоор нэн баялаг. Нөөц нь 1,2 тэрбум тонн. Энд анх 1981-1984 онд  хайгуул хийгдсэн. Энэ нь социализмын үе шүү дээ. Бүх орд газруудын хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байв. Бүрэнхааны орд ч мөн улсын төсвөөр нөөц нь тогтоогдсон. Өнөөгийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэсэн заалттай. Гэвч эрх мэдэлтэнд энэ заалт огт падлийгүй болоод удаж байна. Өнөөдөр Бүрэнхааны орд дээр Батж.Батбаярн  “Талсмаргад” компани  14 лиценз эзэмшдэг.  Тэрбээр энд тэндэхийн лиценз цуглуулахаас гадна баахан тендерт орж мөнгө босгодог ажилтай. Цаг уур тандах машин нэртэй 2,4 тэрбум, утаа хэмжих  1 тэрбум төгрөгийн тендерийг тэрбээр хүүхдүүдийнхээ нэр авчихаад эцэст нь эвдэрхий  тоног төхөөрөмж шахчихаад юу ч болоогүй юм шиг зүгээр л сууж байна.

 

С. Баярцогт

Спирт бал бурам MCS  -ийн хувьцаа эзэмшигч энэ эр Оюутолгойн гэрээнээс хамгийн их хувь хүртсэн. Тэр ч бүү хэл эх орноосоо уравсан хэмээн баахан цоллуулсан. Зогсолтгүй эргэх хүчний бэлгэдэл “Зоос” банкийг “алдагдалтай ажилласан” гэх нэрийн дор татан буулгаж суурин дээр нь “Төрийн банк” гэсэн хаяг зүүсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Монголбанкны энэ үйлдэл юуны учир, яагаад гэсэн асуултад хариулж чадаагүй. Харин Авлигатай тэмцэх газарт “Зоос” банкны дампууралд, улстөрчид хэрхэн хутгалдсан талаар мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Хэргийн гол буруутан нь Сангийн сайд С.Баярцогт болоод буй гэнэ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болох үндэслэл, сэжүүр тэр мэдээлэл дундаас гарч иржээ. Тэнд дурдагдсан үндэслэлүүдийг энд сөхье. С.Баярцогт банк байгуулах 348 дугаар тогтоол гаргуулж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ тогтоол 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд гарсан байдаг. Учир нь Сангийн сайд С.Баярцогт “Зоос” банкны 25 хувийг эзэмшиж байсан Европын сэргээн босголт банкныхантай сэм хэлэлцээр хийж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зарим төлөөлөгчидтэй тохиролцсон гэдэг.

 

Л. Гансүх

Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхын орлого гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 50 хувиар дээшилжээ. "Сева филакала Монгол", "MGL trans" CO LTD, "И Монгол", "Мокон" ХХК-ийн хувь эзэмшигч . Дархан TV12 телевизийн 50 хувийг эзэмшдэг  энэ эр шонхорын наймаагаар мөнгө босгосон. Мөн тусгай хамгаалалттай газарт их хэмжээний газар зарсан хэрэгт байнга хардагдаж байна. Энэ мэдээлэл бодитой ч байх боломжтой. Учир нь Л.Гансүхийг БО-ны сайдаар томилогдсноос хойш Дархан цаазат Богд уул хороолол болон хувирсныг мартаж болохгүй.

 

Д.Бат-Эрдэнэ

Энэ хүнд хууль тогтоол огтхон ч үйлчилдэггүй. Тэрбээр татвар ч төлөхгүйгээр монголын баялгийг ухаж, халаасаа зузаатгаж суудаг нэгэн.  “Таван толгой” ХК 2006-2008 онд 89.200-44.496 сая төгрөгийн орлого, ашигтай ажилласан байхад тус компаниас тээвэр зуучлалын эрх авсан “Таван толгой Транс” ХХК /Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байдаг/ түүнээс илүү орлоготой буюу 104.746.5-10.890.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
- “Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэсэн ч дээрх зөрчлийг арилгахын тулд өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм. Таван толгойн хувьцаа эзэмшигчдийг луйвардсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хичнээн шүүхдээд ч дийлэхгүй нь бололтой. Анхан болон хяналтын шатны шүүхэд ялсан ч Дээд шүүхэд очоод шууд л унадаг болсон. Иргэний нэхэмжилэл өгөөд бардаггүй юм бол эрүү үүсгээд заргалдая гэтэл бас л явдаггүй гэнэ. “Иргэдийн хувьцааг хуурамч итгэмжилэл бичин залилж зарсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна” энэ тэр гээд өргөдөл материалаа өгөхөөр прокурорын байгууллага “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, хонгорууд минь” гээд буцаах жишээтэй.“Тавантолгой” компани нийт 650 мянган ширхэг хувьцаа гаргасны 320 мянга нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг.Нэг хувьцаа 1.5 сая төгрөгийн үнэтэй гэхээр 300 илүү тэр бум төгрөг ганц хүнд төвлөрчээ. Энэ олон хувьцаа дардан цагаан замаар нэг хүний гарт очоогүй. Ихэнх нь хөдөөгийн иргэдийн мэдлэг, мэдээлэл мууг далимдуулан хуурамч итгэмжилэл бичих замаар луйвардсан байдаг. Хувьцааг нь “Даланзадгад”, “Ажнайинвэст” гэсэн хоёр брокерийн пүүсээр дамжуулж зараад дараа энэ хоёроо дампууруулчихсан. “Ажнай” Бат-Эрдэнийн хувьцааны ихэнхнь “Ээрмэл” компаний захирал Мөнхжаргалын нэрдээр байдаг аж.

 

П.Алтангэрэл

АН-ын хамгийн худалч гишүүдийн нэгэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ  хувьдаа автомашингүй, хаана ч газар эзэмшдэггүй, элдэв эрх концесс, лицензгүй, бас ямар ч компанийн хувьцаа эзэмшигч биш гэж мэдүүлж ирсэн эрхэм гишүүн  4.2 сая төгрөгөөр үнэлэгдэх 8 толгой бод малтай гэж ичих ч үгүй АТГ-т мэдүүлж байна. Дорнодод их хэмжээний газартай, бас болоогүй хэд хэдэн компаниа ах дүү нарынхаа нэр дээр шилжүүлчихээд хоосон ядуу орон байргүй хүний дүр эсгэж суугаа П.Алтангэрэл өнгөрсөн жил гэхэд 100 гаруй сая төгрөгөөр Ланд 200 авснаа бас л мэдүүлсэнгүй. Орон гэр ч үгүй П.Алтангэрэл гишүүнийг  Өвөрхангайн Богд сумд жуулчны баазтай, Булган аймагт фермтэй хүн гэлцэж байна. Тэр ч бүү хэл  хөрөнгө оруулалт хийх ёстой тэрбум төгрөгөө нутгийнхаа залуучуудын хувийн компани руу шилжүүлж , тэндээсээ хувь эзэмшдэг  гэнэ. Тэрбээр Дорнодынх бус, Өвөрхөнгайн гаралтай. Тиймээс П.Алтангэрэл Дорнрд руу гар сунгадаггүй, хүний хүн шиг аашилдаг гэж тойргийнхан нь тун ам муутай байна.

 

Д. Ганхуяг

УИХ-д том яриатай, том компанитай гишүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь яахын аргагүй ''Бридж'' группээр овоглосон Д.Ганхуяг гишүүн. Тэрбээр хэсэг нөхдийн хамт Монгол, Японы гүүр болгохыг зорин "Бридж" группийг байгуулсан гэдэг. Үнэндээ ч Япон, Монголын харилцааны сайн гүүр болж байгаа. Бүр Японы тусламж туслалцаа хүртэл "Бридж" групп, цаашлаад Д.Ганхуяг гишүүний нэр дээр овоглогдох болсон нь үүнийг гэрчлэх юм. "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 2004-2008 оны хооронд хот, хөдөөгийн 60 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл засварын төсөл хэрэгжүүлснээс 34-ийг нь "Бридж констракшн" компаниараа гүйцэтгүүлсэн байна. Ингэхдээ нэг сургуулийн барилгыг гурван сая ам.долларын төсөвтэйгөөр барьсан гэх. Хэрэв энэ үнэн бол 34 сургуулийн барилгаас 50 сая гаруй ам.долларын зөрүү ашиг олжээ. Учир нь Засгийн газрын жишгээр бол 320 хүүхэд суралцах зориулалттай, спорт заал бүхий сургуулийг 1.5 тэрбум төгрөгөөр л барьдаг юм байна. Түүний компани ийнхүү ашиг олсноороо 2008 оны сонгуулиар дүүргийнхээ бүх хорооны даргад унах унаа бэлэглэсэн гэж ярилцдаг юм билээ. Тус дүүрэгт байрлах "Бридж" групп л дэвжиж, хөгжөөд байгаагаас биш дүүргийнх нь хөгжил, дэвшил тун маруухан яваа гэдгийг иргэд ярьж байна. Баянзүрхчүүдийн хэлж буйгаар сүүлийн найман жилд эрхэм гишүүний тойрогтоо хийсэн ажил гэвэл "Өвсний үндэс"-ээс цааш гавихгүй юм.

 

Ч.  Сайханбилэг

Хий дэмий хоосон амлагчдын нэг Ч.Сайханбилэг  2008 оны сонгуулийн үеэр Хонгконгоос Лондон хүрэх шилэн кабелийг  Монголын нутгаар дайруулж, гэр хорооллын иргэд ч интернэтэд холбогдох боломжтой хэмээн зарлаж байлаа. Гэвч түүний энэ амлалт үлгэр болж үлдэв.Тэр өөрийгөө  “Гадаадад сурсан. Өндөр боловсролтой хэмээн зарладаг ч  Ч. Сайханбилэг  сургалтын төлбөрийг хэн даасан нь бас л тодорхой бус. Яг үүнтэй адил юу сурч ирсэн нь тодорхойгүй. Харин түүний эхнэр загвар өмсөгч Байгаль Ч.Сайханбилэгээс арай илүү хүнд хэрэгтэй юм сурч ирсэн бололтой. Байгаль бүсгүй АНУ-д хумс хуруу янзлахыг сурч ирсэн. Харин Ч.Сайханбилэг ямар ч гавьяа байгуулсангүй. Түүнийг MCS ийн хувьцаа эзэмшигчдийн нэг хэмээн ярьдаг юм билээ.

 

Г. Баттуул

Женко Баттулгын төрсөн дүү.  Тиймээс Х.Баттулгын бизнестэй холбоотой бүхий л луйвар бас Х.Баттуултай хамаатай байх нь дамжиггүй. Гэхдээ Х.Баттуул хятадуудтай тун ойрхон ажилладаг.

 

Д. Батбаяр

Сумоч Д.Батбаяр улс төрч болохдоо нэрийнхээ өмнө Кёкшюүзан овог авч албан ёсны нэрээ Кёкшюүзан Д.Батбаяр болгосон. Одоо УИХ-ын танхимд ч ийм албан ёсны нэртэй яваа. Энэ нэрийг анхандаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулахын тулд Япон PR-чдынхаа зөвлөгөөгөөр авчээ.
2008 оны УИХ-ын сонгуульд тэрээр “Сонгинохайрхан дүүргээс 20000 хүртэл хүнийг япон улсад ажиллах төсөлд хамруулна”, “Дүүргийн 4 өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно” амлалт өгч сонгогдсон нэгэн.
 
Япон улс руу 20000 ажилтанаа яг явуулах гэсэн чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвх цацагдсаны улмаас монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон, муусайн хятадууд хүртэл хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай монголчууд очвол хордоод эрүүл мэндээ алдаж нөхөн төлбөр нэхэгдэж болзошгүй гэлээ. Ингээд Кёкүшюзаны сонгуулийн амлалт “Японд 20000 хүн явуулна” хэмээх энэ тоглоом төгссөн.
Харин УИХ-ын гишүүн болсноос хойш ахуй амьдрал өөрчилж, бизнесээ өөд татсаар л байна.

Кёкүшюзан Д.Батбаяр гишүүн шиг олон компанитай төрийн түшээ УИХ-д ердөө дөрөвхөн. Тэр нь Д.Зоригт, Б.Чойжилсүрэн, Х.Баттулга нар юм. Сүмоч гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр “Шинайжи” , “Кёкүшюү Монгол Холдинг″ , “Кёкүшюү дайрект” , “Шү Голд”, “Кёкүшюү бэрс”, “Кёкүшюү Женерал” , Юнайтед Ойлшелл” , “Монгорүшёшя”, “Ворлд майнинг″ , Голденвейл” , “Кёкүшюү бродкастинг″ , “Эф Эф Си”  зэрэг 12 компанийн хувьцааг эзэмшдэг байна. Гэхдээ Д.Батбаяр гишүүний хувьд дээрхи 12 компаний хувьцааны 50 гаруй хувийг гартаа атгаж суудагаараа онцлогтой.

 

Эра Эрдэнэтуяа

Х.Баттулга энэ сонгуульд салсан эхнэр, төрсөн дүү, бас болоогүй хүүгийнхээ найз бүсгүйг хүртэл нэр дэвшүүлж байна. Загварын агентлагаас өөр юм мэдэхгүй, баахан залуучуудтай нэр холбогдохоос өөрөөр олонд танигдаагүй энэ бүсгүй нэр дэшүүлнэ гэдэг яриа АН-ын гишүүдийн дунд бөөн дуулиан тарив. Эра, Эрдэнэтуяаг Х.Батулгын хүү Б.Жавхлангийн амраг гэдгийг бүгд мэдэх хойно хараад л сууж байх үлдлээ.

 

н.Энхтуяа

АН-ын хамгийн содон нэр дэвшигчдийн нэг Энхтуяа. Женко Баттулгын дөрвөн хүүхдийн ээж. Олон жилийн өмнөөс тэрбээр Х.Баттулгатай хамтран амьдрахаа байсан. Буужинд монгол хүүхнүүдийг тайчуулж, баар ажиллуулах гээд бүтээгүй Энхтуяа хатагтай Хөвсгөлд амралтын бааз байгуулсан. Гэвч тэрбээр одоо улс төрд орж ирж байна. Ганц өрөө байрандаа оёдлын машин зоочихоод хамтдаа савхин хүрэм оёдог байсан нөхөр нь орос бүсгүйтэй ханилж, улс төрд орж, амжилт олж чадсан. Тиймээс Энхтуяа хатагтай ч бас үзээд алдахаар шийдсэн бололтой.


 

Но. Алтанхуяг

АН-ын хамгийн шударга дарга Н.Алтанхуяг. Ард түмний амьдрал гэж ярих дуртай Н.Алтанхуяг ачир дээрээ зөвхөн өөрийнхөө хувийн бизнеёийг л цэцэглүүлэгч. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн “Мах экспорт”  гэсэн компани байгуулжээ. Энэ компани нөөцийн мах бэлтгэж эхэлсэн цагаас хамгийн их хувийг нь нийлүүлж эхэлсэн байх юм. Энэ жилийн хувьд гэхэд “Мах импекс” 2000 тонн, “Мах экспорт” 1300 тонныг нийлүүлж, 650 сая төгрөг зүгээр л бэлгэнд авчээ. Тэр ч байтугай тэрбээр 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө махны үйлдвэрт зориулан т 253/А/110 дугаартаа тушаал гаргаж байжээ. Уг тушаалд:Үндэсний мах боловсруулах үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, махны экспортыг өргөжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. Монгол улсын Засгийн газраас ОХУ-д урсгал өрийн төлбөрт ачуулах махны бэлтгэл ажлыг зохион байгуулах зорилгоор мах боловсруулах үйлдвэрээс гаргасан өрийн бичигт баталгаажуулалт олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлтийн газар /Г.Батаа/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэхүү журмын дагуу холбогдох арилжааны банкууд болон мах боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, өрийн бичигт нь баталгаажуулалт хийхийг Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/-т зөвшөөрсүгэй. Гэсэн тушаал байх юм. Энэ үед Сангийн сайдаао Б.Батбаяр ажиллаж байсан учраас тэр баталгаа гаргах, банкнаас  махны үйлдвэрээ томруулах гэж нэг их зовоогүй нь мэдээж. Энэ бол ганцхан  жишээ. Өөрөө “Хаан жимс” нэртэй амралт, байгуулж, дэргэд нь чацаргана тариалж, халдварт өвчний нэрээр сургууль, цэцэрлэгт баахан чацаргана шахсан гэдэг мэдээлэл байнга цацагдаж байна. МУИС-ийн газрыг зарж Титаник баар байгуулсан АН-ын дарга айлын эхнэр хүүхэд салгаж, залуухан бүсгүйтэй амьдрал холбоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч АН-ын гишүүд түүнийг үр хүүхдээ өнчрүүлснийг одоо хүртэл уучилж чаддаггүй юм билээ.

 

Д.Эрдэнэбат

Багануурын гаралтай АН-ын Генсек. Т 2008 оны сонгуульд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт нэр дэвшээд Д.Загджав, Лу.Болд хоёрт цэвэр ялагдсан “Ноён” группын захирал ноён Д.Эрдэнэбат өмнө ч бас нэр дэвшиж байсан. Түүнийг Багануурт 2004 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхад Сэлэнгийн Зүүнхараагаас  гаралтай. Хятад цустай гэдэг яриа ам дамжин тарсан. Үнэндээ мань эр тэр үед 555-ын хөтөлбөр гэдэг  хачин нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байлаа. Монголд хятадаас оруулж ирдэг 555 гэсэн улаан хайрцагтай тамхийг харсан сонгогчид ч түүний удам угсаанд эргэлзэж байсан учраас тэр ялалт байгуулж чадаагүй. Түүний мэдэлд “Залуучууд” зочид буудал багтдаг. Гэвч энэ буудлыг яаж авсан бэ гэдэг нь бас л тодорхойгүй байдаг юм билээ.