sonin.mn

3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт гүний газрын тос, байгалийн хийн олборлолтын хамгийн том бааз болох Таримын газрын тосны ордоос 6000 метрээс доош давхаргаас нийт 150 сая тонн газрын тос байгалийн хий олборлосон нь өнгөрсөн жилийн тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтын 37 хувьтай тэнцэж байна. 


Газрын тос, байгалийн хийн олборлолтод 4500 метрээс давсан гүнтэй давхаргыг олон улсад ерөнхийдөө гүний давхарга гэж нэрлэдэг бол 6000 метрээс давсан гүнтэй давхаргыг хэт гүн давхарга гэж нэрлэдэг.


Хятад улсын хэт гүний газрын тос, байгалийн хийн олборлолт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэ оны эхний хоёр сард, Таримын газрын тосны орд газрын гүний газрын тос, байгалийн хийн олборлолтыг хурдасгаж, олборлосон газрын тос, байгалийн хийн эквивалент 3 сая тонныг давж, хэт гүний газрын тос, байгалийн хийн олборлолт өдрөөс өдөрт нэмэгдэж, нөөц олборлолтыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон гэнэ.



Г.Бямба