
Хөл бөмбөгийн Европын Лигийн тэмцээний шөвгийн наймд Английн “Манчестер Юнайтед” баг Францын “Лион” багтай тоглоно.
Бусад гурван тоглолтонд:
- Тоттенхэм (Англи) - Айнтрахт (Герман)
- Будё-Глимт (Норвег) - Лацио (Итали)
- Рейнжерс (Шотланд) - Атлетико (Испани) багууд хоорондоо учраа таарчээ.
Шөвгийн наймын эхний тоглолтууд 4 дүгээр сарын 10-нд, хариу тоглолтууд 4 дүгээр сарын 17-нд болно. Аваргын төлөөх финалын тоглолт Испанийн Бильбао хотноо 5 дугаар сарын 21-нд болно. Түүнчлэн Конференцийн Лигийн тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорхой болсон бөгөөд Английн “Челси” баг Польшийн “Легия” багтай тоглохоор болжээ.
Бусад гурван тоглолтонд:
- Бетис (Испани) — Ягеллония (Польш)
- Целе (Словен) — Фиорентина (Итали)
- Юргорден (Швед) — Рапид (Австри) багууд хоорондоо учраа таарчээ.
Шөвгийн наймын эхний ба хариу тоглолтууд 4 дүгээр сарын 10 ба 17-ны өдрүүдэд, хагас шигшээ тоглолт 5 дугаар сарын 1 ба 8-ны өдрүүдэд болно. Харин финалын тоглолт Польшийн Вроцлав хотноо 5 дугаар сарын 28-нд болно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Аваргуудын лигээс бусдыг нь хэн ч тоодоггүй юм !