
3-р сарын 13-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ: "Хятад, Орос, Ираны Бээжингийн уулзалтын талаарх сэтгүүлчийн асуултад
Мао Нин хариулахдаа: "Хятад, Орос, Ираны Бээжингийн уулзалт хийнэ гэж Хятад улс нэгэнт мэдэгдсэн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болон Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрт оролцогчийн хувьд, Хятад улс Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат арга замаар зөв зохистой зохицуулахыг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын механизмыг хэвээр хадгалж, Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг дэмжсээр ирсэн юм. Бээжингийн уулзалт бол Хятадын хамгийн сүүлийн дипломат хүчин чармайлт болно, энэ нь харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, яриа хэлэлцээг эртхэн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Өнөөгийн нөхцөл байдалд, холбогдох талууд тэвцээртэй тайван байдлаа хэвээр хадгалж, Ираны цөмийн асуудлыг хурцатгах, тэр бүү хэл сөргөлдөөн, мөргөлдөөн гарахаас зайлсхийх хэрэгтэй гэж бид үзэж байна. Талууд харилцан ойлголцон, хамтран ажиллаж, итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, эргэлзээгээ тайлж, яриа хэлэлцээг дахин эхлүүлэх хандлагыг аль болох хурдан бодит байдал болгохыг Хятад улс чин сэтгэлээсээ хүсэж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0