Хэрвээ Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж буй дарс, оргилуун дарс, виски болон бусад төрлийн согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр Францаас нийлүүлдэг дарсыг онцолсон байна.
Үүний хариуд Францын Худалдааны сайд Лоран Сен-Мартен Х нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ “ЕХ сүрдүүлэгт автахгүй, манай улс үйлдвэрлэлийн салбараа хамгаалах болно, Трамп өөрийн дэгдээсэн дайныг улам хурцатгаж байна” гэжээ.
Түүнчлэн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен хэлэхдээ, Европын Холбоо ашиг сонирхлоо хамгаалахын сацуу яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг дурдлаа. 3 дугаар сарын 12-нд шилжих шөнөөс эхлэн Канад, ЕХ болон бусад түнш орнуудаас АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд тогтоосон 25 хувийн татвар үйлчилж эхэлжээ. Үүний хариуд Америкийн жийнсэн хувцас, виски, мотоцикл зэрэг бараанд 4 дүгээр сарын 1-нээс татвар ногдуулж байгаагаа Европын Комисс мэдэгдсэн байна.
Тус комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ “Вашингтоны шийдвэр нь бизнес ба хэрэглэгчдэд хохирол учруулж, нийлүүлэлтийн сүлжээг алдагдуулж, эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэж, олон хүний ажлын байрыг эрсдэлд оруулна” гэлээ.
Үүний сацуу гарц шийдлийг олохын тулд АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллаж, татваруудыг цуцлахад бэлэн байгаагаа Европын албаны хүмүүс илэрхийлжээ. Статистикийн Евростат байгууллагын мэдээлэлд дурдсанаар, 2024 онд ЕХ-оос АНУ-д 4,9 тэрбум еврогийн үнэ бүхий дарс экспортолсон нь тус холбооны дарсны нийт экспортын 29 хувь болж байна. Нийт дүнгээр ЕХ-ны дарсны экспортын 40 хувийг Франц улс эзэлдэг ажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл5
Хөгшин Трампыг эцсийн эцэст Урсула гэдэг чуганц л чихдэж байранд нь тавих байх да хөөрхий !
HAHA
ТРАМПЫН ТҮМЭН ЗӨВ !!! Ер нь тэгсэн тэгээгүй xориx xэрэгтэй, өөрсдөө дарсгүй биш калофорноор дүүрэн усан үзэм байxад. Дотоодийн заx зээлээ дэмжинэ гэдэг энэ л байx. Тэр xаа байгаа европоос юу нь ч мэдэгдэxгүй бөөн дарс авчирч юм унагааx гээд л, ер нь ард түмэн нь уxаалаг бол аваxаа байчих хэрэгтэй л юм байгаамш дээ.