
-“Гавьяат” (араас нь “Ардын”) өгөхгүй бол үхлээ гэдэгчүүдийн цуваа үл тасарна!
УИХ-ын туршлагатай гишүүн Сандагийн Бямбацогтын (УИХ-ын Байнгын хороо, Төрийн чухал яамдыг толгойлж байсан ба одоо Батлан хамгаалахын сайд) нэг пост нүд хужирламаар. Лайк явж өгч 8700. Комент ч ялгаагүй 2700, шэйр 1600. Ингэж олуулаа таалж дэмжсэнийг бодохул юутай ч үл дүйцэхүйц амин чухал асуудал, сэдэв, үзэгдэл болчихсон юм биш үү? Бас ард түмэн үндсэндээ залхсан юм биш үү?
ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ АЛДАРТ ЭХИЙН ОДОН ШИГ ЖИНХЭНЭ ЭЗНЭЭ ОЛДОГ БАЙХ ХУУЛЬ САНААЧИЛНА гэж гарчиглажээ. Түүний учирлан хэлсэн нь:
•Ингэхгүй бол төрийн одон медаль, шагналын нэр хүнд шалан дээр унаж гүйцлээ.
•Эхийн одонгоос өөр шударга шагнал байхгүй боллоо гэж иргэд халаглаж байна.
•Насаараа төрд зүтгэсэн хүнд олддоггүй хэрнээ нам дагасан хүмүүст зарим намынхан, гишүүд хормойлж аваачаад тарааж байна.
•Эзнээ олоогүй шагнал авсан хүн ичсэндээ түүнийгээ энгэртээ зүүж чадахгүй авдартаа нуудаг болтол шагналын нэр хүнд шалдаа уналаа.
•Тиймээс төрийн одон медаль олгох шалгуур өндөр, шударга байх хууль санаачилж батлуулах болно.
Нэлээд дээхнээс энэ сэдвийг би олонтаа хөндсөн дөө. Update хийгээд дахиж толилуулж байгаа маань энэ. Зурагжууллаа. Зурагны эзэд уучлаарай.
Өмнөхүүд ялангуяа хоёр, дөрөв, тав дахь Ерөнхийлөгч нар маань Гиннесийн номд орохоор нэрээ цууриатуулсан. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг. Солонгос ч зөвтгөх юмтай. Коммунист хатуу нийгэмдээ байна, олон сая хөдөлмөрчдийн хөдөлмөрийг тэгж үнэлэхгүй бол болохгүй. Сэтгэл засал гэе дээ. Гэтэл зах зээлийн чөлөөт харилцаанд шилжээд капитализм байгуулаад 35 дахь жилийнхээ нүүр үзэж буй Монголд социалист одон медаль, шагнал заавал байхгүй бол болохгүй болчих гээд байна уу гэсэн асуулт цаашдаа улам хурцаар тавигдах биз.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, эсвэл Ардын уран зохиолч, соёлын (эсвэл урлагийн) гавьяат зүтгэлтэн, нэрт тэр тэр гээд угсруулахад л манайд тийм алдрыг хүртсэн хүн тоймгүй олон. Тоолж барахгүй болж байна. Гэр бүлээрээ ч байна.
Манай улсад хоёр Ерөнхийлөгч солигдохын зааг үед шагналын хур, бүр шагналын аадар бороо ёстой цутгаж өгнө. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч ханаж цадахаа мэдэхгүй. Шагналын хуртай зэрэгцээд ЕТГ-ын дарга, хариуцлагатны өрөөг шагналаа шат ахиулъя, эсвэл шагнуулъя гэсэн хүмүүсийн хөл дарж өгдөг сурагтай. Ордноор хэн холхиж явна, зөвхөн шагнал горьдогсод. Ерөнхийлөгч ба ЕТГ-ыг бараг ховсдох шахуу юм болж байж тэр эрхэм цолонд хүрдэг. Жаяг, маршрут нь ч бэлээхэн хэлбэршин тогтсон. Тодхон санаж байна. Олны танил, нэрт өмгөөлөгч нэгэн бүсгүй намайг ресторанд урьж “Гавьяат хуульч болгоод аль, өгдөг юмыг нь өгье!” хэмээн 2022 оны дүн өвлөөр ятгаж шалж байсансан. Мөнгө өгчихвөл энэ Баярхүү авчихна уу, яах нь вэ гэж намайг сорих гэсэн үү, яг тэгж өөрөө “гавьят хуульч”-аа мөнгөөр авахыг хүссэн үү гэдгийг би мэдэхгүй. Би хавьтуулаагүй, бас гавьяат шиг шог үзэгдлийг үзэн ядагч би өөрөө байна гэж хэлж байж түүнээс салж билээ.
“Үе үеийн Ерөнхийлөгч нарын ганц чаддаг юм шагнал”, “Мөнхийн сэдэв” хэмээн ноён Х.Баттулга ярилцлага өгчихөөд яваад өгсөн дөө. Зөв л ярьж байж. Өмнөхүүд нь тийм байсан, түүнээс хайшаа ч зайлж чадахгүй, тэгээд л өгсөн, дэндүү их хуримтлагдсан учраас дундалсан гэх шахуу юм ярьсан байсан даа.
Энэ их ядууралтай, түгжрэл ба агаарын бохирдолтой, эдийн засгийн асуудлаа нэг мөр шийдэж чадаагүй үед гялтгар шар, өнгөт, социалист сүлдтэй элдэв эрээн тэмдгээр хуурч аргацаахыг ойлгоход хэцүүхэн. Түүнийг авч зүүгээд улс нь цэцэглэдэг бол хөгжлийн углуурга нь ханасан байхсан. Эсвэл түүнийг авч зүүгээд бие нь эрүүлжээд, урт насалдаг бол Монгол орон энгэр заам нь даахгүй одон тэмдэгт эрүүл чийрэг ахмадуудаар хахаж, эмнэлэг сувилалууд нь ажилгүйдэж, эл хуль байхсан. Даан ч тэгэхгүй нь гаслантай. Энэ мэт оршлыг азнаад “гавьяат”-аар энгэр цоолсон нэгэн ахмадын туулсан зовлонг хуваалцая. Нэрэлхүү атлаа одон тэмдэгт дуртай, гавьяат болгохгүй бол үхлээ гэсэн нөхдөд хэрэгтэй байж магад. “Гавьяат” болсон биш гай дагуулав гэгчээр санхүү-эдийн засгийн хувьд хөмрөх шахсан түүх. Сүүлдээ өөрөө өөртөө ичсэн түүх.
Тэр “гавьяат” нөхөр маань дор хаяж 100 сая төгрөгөөр шатсан түүх ингэж эхэлнэ. Ковидоос хамаагүй өмнөх, ёстой дураараа дургиж найрлаж цэнгэж байх үед болсон явдал. Манай хүн “гавьяат” (салбарыг нь нэрлэхгүй, нэрлэчихвэл мэдчих хүн олон буй!) болжээ. Ордонд ном журмаар нь нэвтэрч ороод шагнуулаад гараад иржээ. Гавьяат болгуулах гэж тодорхойлсон байгууллагаас гадна, улс төр-бизнесийн хүрээнээс том лобби орсон сураг чих дэлсдэг.
Мэдээжийн ёслолууд: Ордны гадна ахан дүүс, үр хүүхэд, ач нар нь тосон авч амьд цэцгийн баглаа, гэрэл зураг. Тэндээсээ гэртээ ирж бяцхан ёслол. Тэр айл хэдэн өдөр архи айраг сөгнөөстэй, тавгийн идээтэй, хүмүүс холхиод, баярлаад л.
Тэгж тэгж үнийн судалгаа хийж, ийш тийшээ ярилцсаар “гавьяат”-ын найрын урилгаа тараалаа. Подхийсэн хэвлэлийн зардал гараад ирлээ. Нийслэлийн нэг томхон зочид буудлын нэр хүндтэй рестораныг сонгон авч захиалга өглөө. Аль ресторанд найрлах нь нэр хүнд, нэр төр, нэр нөлөө, алдрын хэрэг болдог тул сайн ресторанууд ханшаа өсгөнө. Төдөн цагийн түрээс ба үйлчилгээ, төдөн ширээ, нэг ширээнд төдөн хүн, захиалах хоол хош, ширээнд тавих архи дарс гээд өрнөж өгчээ. Хүү, охин, бэр, хүргэн, ач нар, бизнесийн андууд нь хөөцөлдөөд л. Зочдын тоо 500 хүртэл, 200-300 бол хэвийн үзэгдэл хэмээн ресторан тооцно. Мань “гавьяат” 300 гаран хүн урилаа. Их донжтой. Арав арвуулаа нэг дугуй ширээнд. Нэр хүндийн асуудал учраас ширээ болгон гадаадын үнэтэй архи, виски, коньяак, дарстай.
Монгол архи дарсыг хэн ч тоохгүй. Ингээд 30 саяас үлэмж давсан төгрөгийн (ковидоос өмнөх үнэ шүү!) архи, дарс гаднаас авч орохоор болжээ. Зоог нь халуун хоол гуравтай, хоёр төрлийн зууштай, араас нь амттан. Цай кофе, тавгийн идээ, ул боов, шар айраг, ундааг тооцохгүйгээр.
Хэдэн цаг дүнгэнтэл ярилцаад өнгөрүүлэлтэй биш, уригдсан зочдыг баясгахын тулд хөтлөгч гэх бас нэг “гавьяат”-ыг аваад ирэв. Цагийн төд гээд хөлстэй. Таван сая гээгүй байгаа. Нөгөө алдартай, олны танил дуучдыг урина. Сайн дурын уран сайханч, өөрсдөө, эсвэл танигдаагүй залуу дуучид дуулахгүй, уригдахгүй. Алдар цуут дуучид нэг дуу төдөн сая, хоёр дуу төдөн сая гээд явж өгнө. Гучин минутанд гурван дуу дуулаад дор хаяж 5 саяыг хармайлаад алга болж өгнө. Ганц дуучин байлгалтай биш, дор хаяж гурав, эсвэл тав, болохгүй бол хамтлаг уриад тоглуулахад хөлс нь дээшээ явж өгнө. Тэр бүхнийг тооцож, бас заримаас нь урьж оролцуулжээ. Тоолуур гүйгээд байх нь тэр.
-Төгсгөл дараагийн Баасан гаригт
Д.Баярхүү
Сэтгэгдэл43
2012 онд СХД-т их л олон хүн сонгуульд өрсөлдсөн. Тэнд дэвшсэн нэгэн эрхэм "алтан гадас" одон тараагаад л.... манай хорооны намын дарга хэлж бнаа. "Чи намдаа 50,0 м/₮-ийн хандив өгөөд алтан гадас ав" гэж... Тэгээд манай 2 хорооны баахан хүмүүс "алтан гадас" зүүцгээсэн дээ. Тэгэхэд л төрийн одон медаль ингэж хавтгайрахыг харсан юм даг. Би ичээд аваагүй ээ. Бас нэг хүүхэн мөнгө тараагаад л...Тэр хүн УИХ-ын гишүүн болж билээ. Тэр үед АНУ-д сонгуулийн үйл явцыг ажиглахад байхад нэр дэвшигч нь ганц нэгээрээ эсвэл 2-уулаа 10 байна уу, 20 байна уу хамаагүй гадаах цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр эсвэл ширээн дээр ус,аяга кофе печеньтэй уух ньууж суугаад харилцан ярилцах маягаар 30-хан минут болоод л босоход зарим дэмжихээ илэрхийлж гар бариад л яваад өгсөн. Тэр хүний сурталчилгаа нь гадаа гудамжны зүлэг дээр зураг, товч намтар, зорилго, уриа нь бдаг юм билээ. Харин манайд сүүлийн үед тиймэрхүү болсон.
монгол олон нам тэжээдэг улс.тэдэнд мөнгө санхүүжилт,өас сонгууль ялахад дэмжигчид хэрэгтэй.тэгээд л тэр ойлгомжтой байгаа биз дээ олон намын систеемтэй хамт л гарч ирсэн зүйлшдээ.хэзээ ч өөрчлөгдөхгүй.бямбхцогт мэтүүд өөрийн гэсэн бүхэндээ одонгоо тарааж дуусчихаад л худлаа мундаг хүн болох гэж байгаа биз
хойд солонгосын олон медальнууд бол 30 н сая хүн дотор 20 иод л рүн байгаа монголтой харьцуулах нь туйлын тэнэглэл мөн.тэд чинь 40 ,50 жил амиа ч өгөхөөс буцахгүй зүтгэсэн генералууд.харин монголд бол социализмын үед 30 н жил сайн ажиллаж байж алтан гадас хүртэж баан баяр ,найр хүртэл хийж албан газар нь том шагнаж бөөн юм болдог байлаа. хэзээ тэгж олон хүнд өгөад байсан юм бэ.маш цөан шагнадаг бсаншд.одоо л мөнгө өгөөд авдаг болсон гэлцдэг болоод удаж байна .бабөөчин хүртэл зүүгээд явж байдаг болсон цөвүүн цаг даа
хрчилал ялсхн 34 жилийн турш бий болсон муу муухайгаа шүүмжилж байгаан бол зүгээр шудрагахр шүүмжилчих. хаа хамаагүй цэвэр сайхан байсан соц нийгэмд нялзааж хань татахаа боль.хөгшин хүн байж соц нийгмийг мэддэг л баймаар юм даа.худлаа хуцахд байх юм
Хойт Солонгос чинь харин цэргийнхэндээ л одон өгдөг юм биш үү. Элбэгдоржийн нэг удаа хууль санаачилсан гэж зурагтаар ярьж байсан Их хурал нь батлаагүй байх л даа.
Хойд солонгос бол зөвхөн цэргийнхэндээ л одон мёдаль өгдөг юм энгийн хүнд өгдөггүй юм үүгээрээ Монголоос хамаагүй дээр ! Энэ Хүрэлсүх одон мёдаль цол өгсөнөөрөө бусад ёрөнхийлөгч нараасаа илүү тасархай яваа ! Өмнөх 3 ёрөнхийлөгч нийлээд нэг Хүрэлсүхтэй тэнцэнэ ийм харьцаатай яваа ! Нэг жишээ авахад л 6 сарын 1 нд төрийн ордны урд хаалгаар 3000 авгайчуудыг оруулаад энгэрт нь зүүгдсэн гээд л бодчих ! Баяр болгоныг алдахгүй хур буулгадаг шидтэй хүн дэ ! Тэгсэн мөртлөө энэ Баярхүүд нэг төмөр өгчихгүй 4 жил болж байна гомдохоос биш яахав !!
баттулгын үеэс бүр ордны гадаа очеролдог болсон шүүдээ соцын ед ийм их гавьяа шагнал байгаагүй шүү одоо бүр зарим нь зах дээрээс алтангадас улаан тугын одонг аваад зүүчихдэг болсон хүн ямар үнэмлэхийг нь үзэе гэх биш цэргээс тэтгэвэрт гарсны маргааш үйлчилгээний гавьят шаачихсан бвал яахуу нэг юм асууя 3 ромбо зүүчихсэн нөхөр гүйж явааг юу гэж үзэж бна их эрдэмтэй хүнүү эсвэл мэдрэл хүнүү
Х.Баттулга өөрийн найз бөхчин Буяндэлгэрийн Болдыг гавъяат барилгачин болгосон. Б.Болд нь амьдралдаа ганц байшин барьсан юм шиг байгаа юм. Авч байгаа хүн нь ичихгүй нь сайхан юм даа. Б.Болд чөлөөт бөхийн дэлхийн аваргад азаар муу бөхчүүдтэй эхлэж барилдах сугалаа таараад зоноосоо гарч ирсэн, финалын төлөө бүгдэд нь ялагдаад хүрэл медаль авдаг гар л даа. Хүн чанар муутай нохой байгаа юм.
3 ромбо зүүчихсэн нөхөр гүйж явж байна уу? Тэгвэл тэр нөхөр чинь эсвэл их эрдэмтэй хүн эсвэл их мэдрэл нөхөр байна, хаха. (Нээрээ 3 ромбо зүүчихсэн байгаа юм уу?)
Баараггүй нэг юм бол Баярхүү гуайд шагнал өгсөн бол хэзээ ч энэ сэдвээр бичихгүй. Нэг талаар гомдсон хүний сэтгэлийн тайтгарал юм даа
Нэр төр Алдар хүндийн төлөө олон хүмүүсийг
Энэ дорсгор, шар шүдтэй хөгшин хужаад Монголын шагналын асуудал ямар хамаатай юм бол? Ерөнхийлөгч нь өгсөн л биз, иргэн нь авсан л биз.
OMG. Cold chill n shivers down the spine. Fascinating
Соц , нийгмийн үеийн үлдэгдэл одон медаль,гавьяат,ардын,хөдөлмөрийн баатар гэх мэт цол шагналуудаа одоо болих хэрэгтэй. Хойд Солонгос ,Монгол 2 улсын ядуу иргэд паалантай төмөр зүүх сэтгэгчийн өвчин эсвэл дон шүгэлчихсэн юм болов уу? Хөгжилтэй улсуудын иргэдээс ичэх юм.
Хүүхэд шиг хөөрөө л, яс дээрээ бол угаартай агаар амьсгалж, нянтай ус ууж бгаа шдээ!!! Наад захын хүний амин хэрэгцээний асуудлаа шиидэж чадахгүй арчаагүй бгаа биз дээ!!! Олон том төслийн хэрэг ч бхгүй 3 сая хүнд !!!
Монголоор дүүрэн баатар гавьяат одон тэмдэгтэнгүүд.. тэгсэн хирнээ улсын маань хөгжил Ази тивийн хамгийн хоцорогдсон ядуу орон. Энэ ер юу өгүүлнэ вэ? Тэд юу хийж нээж бүтээгээд Тйим өндөр цол хэргим авав. Энэ бл миний бодлоор жинхэнэ оюуны хоосорол!!!
Удахгүй та гавъяат улс төрийн тоймч болноо ... Баярлаад л сууж байх өдөр ирнэ дээ !!! kk
Өө, энэ ч замаа алдсан,ккк
Удахгүй та гавъяат улс төрийн тоймч болноо ... Баярлаад л сууж байх өдөр ирнэ дээ !!! kk
50 orchim honog sanaatai Naash Tsaash holbiruulj TAASHAAL avch togloson Trump-iin TOGLOLT, bas hajuugaar ni Ushuu Avaltaa ch gialalzuulj bui 80 nastai Trump unen Aguu ajee. Dayan Delhiig tuurugduulj "APERITIF" shimj Huzuree (CARDS) ch delgehgui buig ni medehiin tuld Tuunii hajuud yas suuj baigaa met 16 udaa STATEMENTS INTERVIEWS TALKS, Q&A Sessions...zergiig ni sonsch analysis ch hiij Unen Bishren Shutej Uhaan Aldmar bolj 1000% buuj ugch bn daa. Ene uvgun yaaj iim mundag baij chadjiinaa. Gaihaltai Uls Turch, Chadvarlag Uran Diplomatch, hovor Business Uhaantan amoi. Bas ih "dobrii" (orosoor bichiv) hun um bnaa.
Bayarhuu And aa, bi chamtai tom geopolitics, uran tansag diplomacy-iin talaar dahin yariya gehgui. Hentei ch yarisan ogt Utgagui um shig sanagdchihlaa. Gantsaaraa l mederch,shimshirch , esvel mash nandin taashaal avch, esvel tamlagdaj, nutsgen uneniig ni sonsch uhej sehej suuhaas.
Naad Trump chin ene Dayan Delhiig ter chigeer ni SEREEJ, hotsrogdoj buig ni shuud helj, het teneg TSAMAAN, uy ch hiihgui hairan On Jiluudiig demii hulhi mangar unguruuj baigaag helj dairch dovtloh ni sonin. Za za bolie. Adios screen buddies.
Элбэгдорж -Эрдэнэгийн үед Ардчилсан Холбооны зохицуулагч, партизан гэх мөс хагалагч,лааз өшиглөгч болгон,хөрөнгө зоорьтой болсон Ардчилсан намын гишүүд бүү хэл нохой нь хүртэл Алтан Гадас ,Хөдөлмөрийн гавьяаны одон зүүсэн байх шуу ! Ардын намын үед Ухнаа ,Жанцанноров, Хоер л Хөдөлмөрийн баатар болж хөглөв. Элөэгдорж нь МАН ын дарга Г.Очирбат, УИХ дарга Дэмбэрэл нарт Хөдөлмөрийн баатар, Чингисийн одон зүүсэнээс хойш мань хоер хөгшин анжгай “ дуугуй “ болсон. Шагнал шалан дээр унасан! Чулуу аваад шидэхэд гэн гавьяат онох байх гэж байсан найруулагч Болд өөрөө гавьяат болчихсон ээмэг зүгээд додигор алхаж байна. Дарханы замыг Там болгосон Гарамгай баатар Гавьяат болчихоод ширэн нүүрлээд явж байна. Тэтгэвэртэн гарахдаа хөөрхий Алтан гадастай гарсан Нэвтрүүлэгч-дүүчин Цовоо тэтвэртээ байхдаа Гавьяат болчиж байх шиг. Дарь.Сухбаатар шударга тэмцэгч үү гэсэн Ажилгүй олон жил явлаа гэсэн үү яасан Багабандиаас нууцаар шахуу Сүхбаатарын одон авчихсан тууж явна. Женког дагаж давхиад Хурандаа ?
Шагнал авилгалын нэг хэлбэр Болсон. Амын таглах арга болсон Алдар нэртэй хүн гэж үр хүүхдүүд ээ өөрсдөө нь л гоё байх гэж, 2- р эмнэлэг гэх хоцрогдсон газар эмчлүүлэх гэж, Алтан өлгий оршуулагдах, Цахилгааны мөнгө хэмнэх гэж л үхэлдээд байгаа юм гэж Ягваан Галсан ярьсан шуу
урлаг спортын залуус хүүхдүүдийг цэргийн цол, төрийн одон метал. зэвсэгт хүчний балетчин байхдаа ч яахав дээ. дуурийн дуучин дүрэмт мөрдэст. гүр соронзон гэдэг нь байх 🎄
Андуурав
Философийг ойлгохгүйгээр хүн болох маш хэцүү
монголд оросын заслуга гэдэг үгийг авъяат гэж буруу орчуулж хэрэглэж байгаа.За+услуг гэсэн үг. усуг гэдэг нь үйлчилгээ, алба хаил буюу манайхаар нийтийн албаны ажил төрөл эсэн л үг, түүн дээр нь за гэдэг угтвар залгаад олон жил үр бүтээлтэй ажиллаж ажлаа сайн ийсэн буюу бусад орныхоор бол мерит зарчмаар алба хашсан гэсэн л үг. түүнийг хэтрүүлж гавъяат гээд нэрлэсчихсэн. Ерөөсөө гавъяа байгуулна гэдэг чинь тийм амар билүү?баатар болно гэдэг бол бүр асар нэр төртэй хир баргийн хүнд олдомгүй цол шүүдээ. Баатар шүүдээ бодооч!!!!! монголд бол захын хулгайч, гуйж зусардсан, мөнгө төлсөн, нам дагаж навсаганан нь л ийм утгагүй цолонцор авч сэнжтэй тэмдэг зүүх болжээ. түүндээ өөрөө хөөрөөдл. гэвч зохиогүй цолноосоо ичээд түүнийгээ зүүдэггүй нь сайхан. Заслуга гэдэг үгийг подвиг гэдэг үгтэй зүйрлээд зөв орчуулахсан. Бидний хөрөнгөтөн гэж нэрлэж байсан орнуудад бол энэ хоёр үг эрс ялгаатай бөгөөд merit, feat гэсэн 2 эрс тэс ялгаатай утгатай. merit нь он удаан жил шатлан тушаал ахиж ажлаа нэр
төртэй гүйцэтгэж ирсэн ахмад л гэсэн утгатай. Hарин feat гэдэг нь гавъяатай буюу оросоор подвиг той хүн гэсэн утгатай. Оросын подвиг, бусад орны feat цол бол гол төлөв эх орноо хамгаалахад гавъяа байгуулсан армийнханд л өгдөг цол. өөр хаана ч гавъяат жүжигчин, гавъяат тариаланч....гавъяат тээвэрчин... гавъяат эдийн засагч гэх мэтээр мэргэжлээр нь ангилж "гавъяа байгуулагч" гэсэн цол хэргэм байдаггүй шүүдээ. өнөөдөр Билл Гетс, Элон Маск ... баатаруудуу, гавъяатуудуу??? одоо бол гэр бүлээрээ гавъяат, баатарууд олширсон нь ичмээр, түүнийг зүүсэн хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй инээд хүрдэг шүүдээ олон нийт. Адилхан л нэгэн байгууллагад, нэгэн үед ажлаа хэвийн хийж хөдөлмөрлөж явсан нэгэн нь цойлж "гавъяат"," баатар" болдог нь үнэхээр инээдтэй, нүүрэн дээр нь магтаад цааш харж энэ биднээс ялгарах юу билээ гээд нуг нуг гэдэг нь худлаа юу? иймд эхлээд шагнаынхаа нэршлийг зөв олъё. шагналаа онож өгч байя. гавъяагүй гавъяат, баатар биш баатараа больё. ер нь энэ тэмдгүүд хэрэгтэй эсэхээ
Д.Баярхүү гуайд Соёлын гавьяат зүтгэлтэн өгөх болсон доо. Баярхүүд өгвөл шагнал жинхэнэ эзнээ оллоо гэсэн үг. Энэ сэдвээр мөн ч олон удаа бичиж байна даа. Өгвөл шагналд дургүй хүн лав байхгүй дээ
бөхчүүдийг начин, заан, арслан, аварга өөдөө суу гэх мэт хүндлэлд хүмүүс чин сэтгэлээсээ хэлж буй хүндэтгэл, яагаад гэвэл олны нүдэн дээр үнэхээр амжилт гаргаж барилдаж үнэн давсан гэдгээр нь. Харин тэмдэг зүүсэн хэн нэгнийг орж ирэхэд алив гавяатаа, баатараа дээшээ суу гэх нь үнэн санаанаасаа юу аан????цаанаа ёжилж байдаг нь нууц биш
Гавъяа байхгүй хүнд гавъяат өгвөл онигоо!!!
"гавъяат" гэдэг үг, тэмдгээ хөдөлмөрийн алдар гээд л нэрлэчих. энэ нь даруухан бөгөөд хүмүүст тааламжтай. гавяат нь арай сүртэй хэрүүлсэн нэршил юм шүүдээ. хөдөлмөрийн алдар медаль гэхэд маш боломжийн болно. эх орноо хамгаалахад цусаа урсгаж суман мөндрийн өөдөөс сөрж явсан хүмүүс баатар байж болно. бусад нь баатар гэхэд дэндүү овойлгож буй хэрэг. баатар байхдаа ч яахавдээ
ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД БААТАР БОЛСОН БАЙВАЛ ЯАХАВ. БҮР АВЦАН БАЙВАЛ ЯАХАВ?БҮР ӨГЦӨН БАЙВАЛ ЯАХАВ. ?БАС ШОРОНДОРЦОН БАЙВАЛ ЯАХАВ?
Хятад орон дэлхийг соён гэгээрүүлсэн
Торийн реактор цөмийн реактораас илүү үнэд хүрнэ
13-зууны үед монголчууд бурханлаг байсан
Алтангадас, Гавьяат бол 1990 оны ардчилаас хойш урлагынханы шагнал болсон. Уг нь бол байх ёстой. Ажилласан салбартаа амжилт бүтээлтэй ажилласан хүний нэр хүндийн үзүүлэлт, нэг насаараа нэр төртэй,шударгаар хөдөлмөрлөсөн хүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлсэн байх нь ямар ч гутамшигтай зүйл биш шүү! Ардчилал гэхээрээ дандаа ингэж хүний хөдөлмөр бүтээл, нэр төр, бахархалын эсрэг юм ярьж одон медалыг гутаан доромжлоод байж болохгүй. Баабар л үргэлж ингэж гутаан доромжилдог. Нийгэм бол үүнийг нэр хүндийн хэмжүүр гэж үзсэн хэвээрээ байгаа. Барууны улс орнуудад ч гэсэн одон медаль байдаг л юм бн лээ. Гагцхүү урлагийнханд хавтгайруулж олгож улс төрийн хэрэгсэл болгосон Н.Энхбаяр, $лбэгдорж гэх мэт этгээдүүд буруутай.
Urgelj bodit unen zuiliig yarij bichij baidag Bayarkhuu guain ugiig tur zasgiinhan toodoggui ni gachlantai
ТӨР НЬ АРД ТҮМНЭЭ ӨНДРӨӨР ҮНЭЛЖ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ. ӨГӨӨД БАЙВАЛ АВААДЛ БАЙНА. БҮР БАРЬЦАЛДААД УЛАЙРЧ АВНА. ГАНДАНД ОЧООД БУРХАНДАА МӨРГӨХДӨӨ ХҮРТЭЛ БИЕ БИЕНЭЭСЭЭ ӨРСӨЖ ТҮЛХЭЛЦЭЖ ЗОДОЛДОХ НЬ ХОЛГҮЙ БАЙДАГ АРД ТҮМЭН. ТЭР СЭТГЭХҮЙНИЙГ МЭДЭЖ ТОГЛОЖ БАЙНА
ТӨР НЬ АРД ТҮМНЭЭ ӨНДРӨӨР ҮНЭЛЖ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ. ӨГӨӨД БАЙВАЛ АВААДЛ БАЙНА. БҮР БАРЬЦАЛДААД УЛАЙРЧ АВНА. ГАНДАНД ОЧООД БУРХАНДАА МӨРГӨХДӨӨ ХҮРТЭЛ БИЕ БИЕНЭЭСЭЭ ӨРСӨЖ ТҮЛХЭЛЦЭЖ ЗОДОЛДОХ НЬ ХОЛГҮЙ БАЙДАГ АРД ТҮМЭН. ТЭР СЭТГЭХҮЙНИЙГ МЭДЭЖ ТОГЛОЖ БАЙНА
Byambatsogt uuruu eejee gaviyat bolgoson shuu dee. Gaviyagui gaviyatuud hog shig bolson doo. Odoo uuniig zogsoovol taarna. Arai denduu denduu......
шагнал хавтгайраад 30 аад жил болж бн хойд солонгос үүнд түй ч хамаагүй.хойд солонгосын тэр олон одон медалтнууд 40 өөс 50 жил эх орондоо зүтгэсэн хоёргүй сэтгэлтэй амиа ч өгөхөөс буцахгүй үнэнч хүмүүс .тэдэнтэй монголын одонг харьцуулах нь муулах юмаа олж ядсан хүний л зан.манайх олон намтай тэдэнд мөнгө санхүү бас дэмжигчид хэрэгтэй тэгээд л тэр ойлгомжтой байгаа биз дээ.