
Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас улмаас 1 жолооч, 3 зорчигчийн амь нас хохирч, 2 тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.
Иймд Жолооч ТА орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.
Сэтгэгдэл11
Замын хөдөлгөөнтэй соёлтой оролцооч үхэр монголчуудаа
Машин тэрэг аятайхан бариад явж чадахгүй лалар болчихсон хүүрнүүд вэ хурдаа тохируул, гүйцэж түрүүлэх үйлдлийг болж өгвөл битгий хий, архи бүү уу. Замд ядарсан бол замаас гарч унт.
Гүйцэж түрүүлэх дон байнаа.
Шөнийн цагаар машин унахгүй байвал дээр. Холын замд 3 цаг тутамд 30 минут амарч бай. Ядарсан жолооч осол гаргана.
Замын хөдөлгөөний дүрэм биелүүлэх ухамсар, соёл Монголчуудад байхгүй нь зам тээврийн ослын тоо, давтамжийг улам нэмэгдүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэдэг байгууллагууд нь мэргэжлийн биш болж танил тал, арын хаалга, цүнх баригчидаар дүүрсэн болохоор ослын шалтгаан нөхцлийг зөв тогтоож, осол гарахгүй байх тал дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй нөхцөл байдал улам дордсоор байна.
Гадаад улсаас машин уламих орж ирвэл тэр хэмжээгээр осол нэмэгдэнэ. Зам дээр хэр олон машин байна тэр тооноос шууд хамаарч ослын тоо ихэснэ.
Er ni bol zamia urgent bolgoh heregtei
Оркууд хөдөөгүүр жоом шиг хиарч байх чинь вэ?
Энэ прүүстэй тэнэгүүд л байнга осол гаргаж хүний амь сүйдлэх юм . Учиртай явж болдогүйм байх даа
Зам дээр буцаж эргэж байгаа машиныг араас нь хурдаа нэмээд дэлбэрч шаттал нь мөргөөд өгөхгүй яасан юм бэ гэж замын цагдаа нар загнаад байдаг шдээ,
МАН-ын махан толгой Нян Бао данжаадын хөдөөний машиныг ад үздэгтэй их холбоотой шүү..