sonin.mn
 
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулган 3 дугаар сарын 9-ний өдөр Нью-Йорк хотноо  ажлаа эхэллээ. Тус чуулганд Монгол Улсаас  оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
 
1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтыг хэлэлцэж байгаа энэ жилийн чуулганд дэлхийн 189 орны өндөр түвшний төлөөлөгчид оролцож буй. 
 
Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганы үеэр болж байгаа нэг онцлог үйл явдал бол "Planet 50-20 by 2030: Step it up for Gender Equality" санаачилгын нээлт юм. Энэхүү cанаачилгыг нээх ёслолын арга хэмжээнд Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон-Ширлиф, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон, НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүүн, НҮБ-Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Фумзайл Мламбо-Нгкука, Оскарын шагналт жүжигчин Патрисиа Аркетт, Нью-Йорк хотын захирагч Бил де Бласио, филантропист Мелинда Гэйтс, НҮБ-Эмэгтэйчүүдийн сайн санааны элч Энэтхэгийн жүжигчин Фархан Ахтар нарын улс төр, соёл, иргэний нийгэм, филантрофын алдартнууд оролцож Бээжингийн хурлаас хойших  20 жилд дэлхий дахинд жендэрийн асуудлаар олсон ололт, туулсан бэрхшээлийг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудын төр, засгийн газрыг жендэрийн эрх тэгш байдлыг 50-50 хувь хүртэл хангах, охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулахын тулд дараачийн 15 жилд тууштай алхам хийх амлалт авахыг уриаллаа.