Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь:
- Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил
- Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд
- Үйлдвэрийн цахилгаан станц
- Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд гэсэн үе шаттай. Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, талбайн дэд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулсан бөгөөд ажил хуваарийн дагуу явж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн хувьд 2017 онд байгуулагдсан, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь гадаадын орнуудад боловсрол эзэмшжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулна. Ингэснээр жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх юм.
Жил бүр гадаад улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг нэг тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ. Энэ хэрээр валютын ханш тогтворжих бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсөх юм. Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжих юм.
Сэтгэгдэл0
Газрын тос, шатдаг хий, цэвэр усны том нөөцтэй болох явдал хамгийн чухал. Бэлчээрийн даацыг сайжруулах арга хэмжээ авчихвал хоол хүнсний асуудал хоолойд тулах болтлоо бас ч гэж учиртай. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл болоход /хүйтрэх,хэт халах/ найдвартай эрчим хүчний нөөцтэй байх хэрэгтэй. Гал,усны гашуун зовлон гэж монголчууд яг голооор нь хэлдэг. Үүнд бэлэн байх. Хүн идэх хоолгүй нэлээд гүрийнэ. Харин уух усгүй бол нам явна. Иймээс цэвэр усны том нөөц олох хайгуул хиймээр.Хүмүүсийн бурангуй үйл ажиллагаанаас болоод дэлхий маань дэн дун болоод байна. Шар хад болон бусад галт уулын дэлбэрэлт, дэлхийн мөсний хайлалтын улмаас болж дэлхийг сөннөөх аюултай метаны хий,үер, тэнэмэл эрхэс дэлхийтэй мөргөлдөх аюул,хиймэл оюун ухаан гээд цэнхэр гаригийг маань сөнөөх аюул ойртсоор л байна.
Хүмүүс биднийг бусад амьтадын адил жамаар амьдар гэсэн болохоос эх дэлхийгээ ухан сэндийчин эвдэн сүйтгэж, гол нуураа ширгээж бохирдуулж, газрын хөрс агаар мандлаа бохирдуулан амьдар гээгүй. Ирээдүйд хүмүүсийн амьдралд алт, алмаз, цаасан мөнгө, нүүрс, газрын тос биш. ус, хоол хүнс, эрүүл агаар, эрүүл хөрс шороо хэрэгтэй.
Хүрэлсүх ээ. Одооноос эхлээд наад газрын тосны үйлдвэрээ тусгай хамгаалалтанд авч, орж гарч байгаа хүмүүсийг шалгаж бүртгэлжүүлдэг бол.
луйварчин
Доргноговийн Алтан ширээд боловсруулах үйлдвэр барина, Газрын тос нь Дорнотоос тээвэрлэгдэж ирнэ. Эсвэл хоолойгоор дамжина. Энэ хоёрт асуудал байгааг хэлэх гэсэн юм. Газрын тосыг тээвэрлэх, хоолойгоор дамжуулахын аль алинд газрын тос аль улиралд ялангуяа хүйтний улиралд царцана. Царцсан тосыг яаж гэсгээж үйлдвэр авах вэ . Их зардал гарна. Дорнотод нь яагаад үйлдвэр байгуулахгүй хол газар тээвэрлэх гэсний шалтгаан юу вэ Дарга нараа энэ асуудалд хариу өгнө үү
Huvingaar zuunshdee. Tegeed mongol hun bur ajiltai bolno goyuuu
Газрын тос асуудалгүй хоолойгоор зөөнө л дөө. Аа тийм бас Дорнод гэж бичдэг байх аа.
Ashgui dee. Ingej 1 zuv zuitei ajil Undrahiin gej.
Ус огт байхгүй. Энэ үйлдвэр барих нь худлаа. 2018 оны 1 дүгээр сараас хойш барина гэж худлаа ярьсан. Энэ үйлдвэр баригдаж эхэлсэн тухай олон удаа зарласан. Ой санамж ийм богино байх нь гайхалтай. Монголд олборлож буй газрын тос эрс буурсан. Цаашид түүхий тосны хангамж байхгүй гэдэг нь баталгаатай болсон. Хэдий хүртэл худлаа ярих вэ.
Зайсангийн багачууд амжилт!!!
Одоо дэлхийн улс орнууд газрын тос байгалийн хийнээс татгалзаж, байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй эко тээврийн хэрэгсэл зохион бүтээцгээе.
zugeer l alia danzanguud novsh geg teneguudee haa bna ter mongol yalnachuud 6,2 durak hogiin genko yagaad duugrahgui bna hulgaich eronhiilogchtei azgui teneg uher monguunuud///////
Ээээ орох болов уу даа, эргэлзэж байна шүү. Бид л хөөрцөглөөд байх юм. Цаадуул чинь уяагаа тайлах юм болов уу?? Дөхүүлж байгаад л нэг юм нь болох оо байх вий дээ. Жаахан чимээгүй байвал яасан юм. Ийм пиар чинь одоо ч хэрэггүй байх шүү.
Хятад улс ОХУ-аас байгалийн хий дамжуулан худалдан авна гэж хулхидаж ОХУ-д олон тэрбум долларын хохирол учруулсан. Хятад улс ийм л шударга бус худалдаа хийдэг улс юм. АНУ-ын ерөнхийлөгч Трамп Хятад улстай худалдааны дайн хийх нь аргагүй. Америкийн иргэд өчүүхэн хувийн эрх чөлөөгөө бодож байгаа Жо Байденг сонго. Харин эх орноо бодож байгаа бол Трампыг сонго.
Түүхий газрын тосны нөөц нь дуусч байгаа усгүй баахан үхмэл хөрөнгө
Жаахан соёлгүй ч гэсэн хатуу шүүмжлэл боловсролтой, ухаалаг удирдах хүн бүрт хэрэгтэй.
Болтугай
esreg comment bicheed bgaa n orosoos benzin oruulj bgaa companiihan bh l daa