
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түншүүд болон өрсөлдөгч орнуудын бараанд ихээхэн хэмжээний татвар ногдуулахаа зарласнаас хойш түүнтэй уулзсан Европын анхны удирдагч нь Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони байлаа. Европын Холбоо /ЕХ/ болон АНУ-ын хооронд хэзээ нэгэн цагт гэрээ байгуулна гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагаа Д.Трамп Ж.Мелонид илэрхийлсний зэрэгцээ “бидэнд яарах зүйл алга” гэжээ. Тэрбээр татвар ногдуулах шийдвэр нь АНУ-ын Засгийн газарт орлого авчрах учраас сэтгэл хангалуун байгаагаа мөн дурдсан байна.
Ж.Мелони мөн адил АНУ, ЕХ хоёр тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Д.Трампын татвар ногдуулах шийдвэр дуулиан дагуулсан хэдий ч АНУ бол “найдвартай түнш” хэмээн тодорхойлжээ.
Ж.Мелони Италийн хэт барууны засгийн газрыг тэргүүлдэг тул Д.Трампын засаг захиргаатай үзэл баримтлалын тал дээр ихээхэн тохирч байгаа тул тэрбээр Вашингтон, Брюсселийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой хүн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, Ж.Мелони хүчтэй манлайллыг харуулж чадсан гайхалтай эмэгтэй гэж тодорхойлжээ. Тэрбээр өөрийнх нь тогтоосон 90 хоногийн хугацаа дуусах үед тохиролцоонд хүрээгүй байвал юу болох вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа ийнхүү хэлсэн байна.
Италийн удирдагч өмнө нь ЕХ-ны бараанд 20 хувийн татвар ногдуулах Д.Трампын шийдвэрийг шүүмжилж байв. Уг шийдвэрийг одоо 90 хоногоор хойшлуулаад байгаа юм. Тэрбээр пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, худалдааны хурцадмал байдлыг үл харгалзан эв нэгдлийг эрхэмлэж байгагаа илэрхийлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Доллар, Евро, Фунт Стрелингийг барууны хувийн банкны эзэд хэвлэж европын орнуудад зээл олгож, европын орнуудыг өрийн сүлжээнд оруулдаг. Европын орнуудын засгийн газар доллар евро фунт стерлинг хэвлэдэг хувийн банкны эздэд барьцаалагдсан. ЕХ бол тэдгээр банкны эзэдийн хувийн байгууллага.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.