
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасан УДШ-ийн шийдвэр гараад удаж байгаа. Гэвч Нийслэлийн дарга нар Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд Улсын дээд шүүхээс давсан эрх мэдэл эдэлсэн шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан нь олны анхаарлын төвд байна.
Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг хотын дарга нар “Буруу гарсан” гэж үгүйсгээд иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гаргаж байгааг хууль эрх зүйн хувьд байж болохгүй зүйл гэдгийг хууль шүүхийнхэн ч өөр зуураа ихээхэн асуудал болгон ярьж байгаа юм байна.
Хотын дарга нар ч хүмүүсийг гайхшаруулж дуусахгүй бололтой юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас УАУЭСКТ-ийн захирлаар томилогдсон гэх А.Дэлгэрбаяр хүн ирсэн байна. Тус эмнэлэг дээр хууль, журам ярьж шаардлага тавьж байгаа эмч ажилтнуудыг ажлаас халахаар айлгаж байгаа аж. Түүнчлэн төр засгийн шийдвэр хэрэгжүүлэхгүй байгаа эмч ажилтнуудыг цагдаад өгч, Зөрчлийн хуулиар 30 хоног баривчлуулна гэж айлгаж байгаа аж. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Амгалан цагдаад төрийн эсрэг ард түмнийг турхирсан гэдэг үндэслэлээр эмч нарын эсрэг гомдол гаргажээ. Ийм тохиолдолд Зөрчлийн хэрэг үүсгэн хойшлуулшгүйгээр баривчилдаг гэнэ. Хуулиа хэрэгжүүлэх шаардлага тавьсан, ажлаа хийх шаардлага тавьсан эмч нарыг ингэж хэлмэгдүүлж болох уу. Мөн А.Дэлгэрбаяр өчигдөр хурал хийхдээ энэ хажуугийн хэсэг нь манай харьяа биш байсан юм байна. Хажуу талын эрт хувьчлагдсан хэсгийн дөрөвдүгээр давхрыг манай хотын дарга нар худалдаж авч хүүхдийн эмнэлэг болгохоор ярьж байгаа гэсэн байна.
Хотын дарга Х.Нямбаатар нэг бус удаа эмнэлгийг түрээсэлдэг хэмээн эмч Ж.Хатанбаатарыг буруутгаж байсан нь үндэслэлгүй байсныг хотын даргын шийдвэрийг хэрэгжүүлэхээр тохоогдон ирсэн Дэлгэрбаяр нь өөрөө нотолсон гэсэн үг юм.
Уг нь Ж.Хатанбаатар эмч болж буй үйл явцын талаар Монголын төрийн бүх субъектэд ханджээ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хууль зүйн сайдад удаа дараа учирлан тайлбарласан боловч төр хараагүй мэт байсаар Хотын дарга нар барилгуудыг нураагаад, газрыг нь хураахаар шийдэж, улмаар хэрэгжүүлээд эхэлсэн нь энэ. Ж.Хатанбаатар эмч 2025 оны гуравдугаар сарын 31-нд Ерөнхийлөгчид бичсэн ил захидалдаа болж буй үйл явцын талаар ноцтой зүйлүүдийг бичсэн байдаг. Тухайлбал, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгохыг Улсын дээд шүүхээс 2015 онд эцэслэн шийдсэн. 2008 оноос хойш хууль ёсны дагуу менежментийн баг нь байгууллагынхаа үйл ажиллагааг хуульд заасны дагуу удирдан, эмнэлгийн гүйцэтгэх захирлыг томилон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй 16 жил хэвийн явуулж ирсэн. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлэх төрийн бодлогоор байгуулагдсан, 34 жил тасралтгүй хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмнэлэг юм. Төр засгийн бодлого, хотын ИТХ-ын шийдвэрээр менежментийн хувьчлал явагдсан. Хувьчлалын “Нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий...” гэсэн тодотголтой.
Энэ дагуу хөрөнгийг гурван жилийн турш, өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байнгын хяналтын дор оруулж, Менежментийн баг гэрээний дагуу бүх зүйлийг хийсэн. Хуулийн дагуу явагдаж дүүрсэн учраас, хуулийн дагуу явагджээ гэдэг нь Монгол Улсын шүүхийн гурван шат дамжин эцэслэн шийдэгдсэн.
Шүүхийн шийдвэрийг Хотын дарга хэрэгжүүлэлгүй, уг эмнэлгийг хотын төсөвт байгууллага хэлбэрээр байлгасаар ирсэн. Гэсэн атлаа сүүлийн хэдэн сар бүх гүйлгээг зогсоосон. Ингэснээр эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжсэн санхүүжилтийн мөнгөөрөө төлбөр тооцоогоо хийх боломжгүй болсон. Ийм нөхцөл байдлыг Хотын дарга нар өөрсдөө зориудаар зохион байгуулалттайгаар үүсгэсэн. Ингэж эмнэлгийг зориудаар өртэй байгууллага болгохын зэрэгцээ, усыг нь хаалгасныхаа дараа хяналт шалгалт хийлгүүлэх, цагдаа, шүүхэд өгөх зэргээр дарамт үзүүлж, эмнэлгийн үйл ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоох оролдлогыг сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй хийж ирлээ. Ингэхдээ холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчин, зүй бусаар ЭМГ-ын даргаар удаа дараалан дарга томилуулах, хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын гэрчилгээ тамгыг шинээр хийлгэн авч, шинэ даргад нь хүлээлгэн өглөө гэх мэтээр алхам тутамдаа зүй бус үйл ажиллагаануудыг хүчээр, шил дараалан явуулж байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь Хотын даргын 2000 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдрийн захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх байгууллага явж ирсэн гээд түүнээс хойш төр засгийн шийдвэрээр хийгдсэн менежментийн хувьчлалыг огт бичихгүйгээр баримтыг зориудаар орхигдуулж, хууль бус үйлдлээ хуулийн дагуу үйлдэл хийж байгаа мэтээр мэдээлж олон нийтийг төөрөгдүүлж байна.
Төрийн бодлогын дагуу уламжлалт анагаах ухааны эмнэлгийг цогц иж бүрдэлтэй зүй ёсоор нь байгуулахыг анх зорьсон боловч хууль ёсны дагуу хийгдэж дүүрсэн энэхүү менежментийн хувьчлалыг хуулийн дагуу “Дуусгавар болгох” гэдэг ганцхан заалттай тогтоолыг Хотын дарга гаргахгүй 13 жил хүчээр төсвийн байгууллагын харьяалалд байлгаж, төсвийг нь өгсөн ч юм байхгүй хохироосоор, буруутгасаар байна.
Хотын дарга нар, түүний хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн хомхой шунал, сувдаг сэтгэлтний золиос болсноор, сувилал-сэтгэлзүйн эмчилгээний өвчтөнүүдийн алхах талбай, амрах сүүдрэвч, эмийн зарим ховор ургамлуудыг тариалан ашиглагдаж байсан 13 га бүхий газарт “Хан-голомт” гэх дуулиан шуугиантай 40-өөд хаус бүхий бүхэл бүтэн хотхон баригдсан. Сувилал нь байшингийнхаа хэмжээгээр л хязгаарлагдсан газартай үлдсэн. Эмийн үйлдвэрийг өнөө маргаашгүй нураах дээрээ тулаад байна. Энд Элэгний эмнэлгийг эзэнгүйдүүлж, ажиллах нөхцөл боломжгүй болгож, сувилал, эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, газрыг нь авах далд ашиг сонирхол явагдаж байна” гэж бичиж байв.
Сэтгэгдэл19
Teneguud
Гэрээний дагуу Хятадын Ардын Чөлөөлөх Арми Казакстан руу газрыг нь авахаар орж ирлээ.. --Хятад улс "гадаад дахь хөрөнгөө цэргийн хүчээр хамгаалах" хуулийг 2018 онд батлаж түүнтэй зэрэгцэн монголын УИХ-д өнөөх "гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх" хууль ЗАХИАЛГААР орж ирж байлаа. Одоо тэгвэл хятадын ардын арми Казакстан улсад олон иргэд нь газар эзэмшиж байгаа тул уг хуулиа хэргэжүүлэхээр орж ирлээ. Энэ бол эзлэн түрэмгийлэл, булаан эзлэлт юм хэмээн олон улсын хэвлэл мэдээлэлүүд онцлон бичиж байна. Монгол руу орох нь Казакстан руу орохоос хялбар Монголын МАН-ын дарга нарыг тэр дундаа мантуу нүүрт өмхий шүдэт Хүй Сюй Жанг, данхан толгойт День Хао ,махан толгойт Нян Бао гэсэн бүдүүн данжаадуудыг Бээжин аль хэдийн худалдаж аваад өөрсдийнхөө үнэнч хошного нохойнууд болгочихсон хэмээн үзэж байгаа аж.
Би Нямбао данжаадыг Авлигал хорооллыг нураана гэж Монголын ард түмнийг мэхлэн хуурч залилангийн хэрэг үйлдсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэзээ баривчлах вэ?
Танай сайт яахаараа ийм илт ХУДАЛ юм нийтэлж байдаг юм бэ??? Менементийг хувьчлалыг дуусгавар болгох Дээд шүүхийн шийдвэр гэдгээ ойлгохгүй тэнэтээд байгаа юм уу??? Тэгвэл тайлбарлаад өгье. Менежментийн хувьчлалаар Хатанбаатарт өгсөн. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ Хатанбаатар нар биелүүлээгүй гэж дүгнэгдсэн. Тийм болохоор нийслэлээс хувьчлалыг буцааж өмчөө эргүүлж авч байгаа юм ТЭНЭГҮҮД ЭЭ
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Эмч нар гэж ёстой бас мафижсан хулгайч нар болжээ. Батчулуун гэж гавъяат эмч гэсэн чинь шууд хүний эрхтэн дамлаж зардаг аймшигт мэсчин байсан. Одоо энэ уламжлалтын эмнэлэгийн барилгыг бас дээрэмдэх гээд сууж байгаа Хатанбаатар гэж нэг новш байна.
Менежментийн хувьчлалаар Хатанбаатарт өгсөн. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ Хатанбаатар нар биелүүлээгүй гэж дүгнэгдсэн. Тийм болохоор нийслэлээс хувьчлалыг буцааж өмчөө эргүүлж авч байгаа юм... Энэ үнэн шүү.
хб олимпоор их дагнасан байх. намбаркын, ордны эмч байсан гэх. ордны цэвэр ус гээд нэг юм хийгээд. юу болсон бэ. тэтгэвэртээ гарсан нь дээр байхаа. Hg -р хордлого тайлахгүй хурдан л үхнэ. элэгний хавдрын үхлийн өмнөх эмнэлэг юмуу хайшаа юм.
7 🥟 эсвэл 21 🥟-р элэгний бактер вирус эмчлэхгүй ээ. рентгений эмчээ.
Ene SONIN.MN gej ELBEGDORJIIN BUUNII NOHOI bolson, UURSDIIN TOLGOI BAIHGUI, UNSHAAD OILGOHGUI, YU BICHIJ BGAGAA CH MEDEHGUI, TENEGUUDIIN TSUGLUULGA. MEDRELUUD.
Нийслэл өмчөө буцааж авах нь зөвөө. Хатанбаатар олон 10 жил ашиглаж баяжсан нь үнэн. Олон хувийн эмнэлэгт хэсэгчлэн зарсан . Эмэгтэйчүүдийн лав 2 эмнэлэг байгаа
Хөтанбаатар бол цэвэр нам дагасан тэр дундаа МАН шүү дээ, Энхбаярын зөвлөх хүртэл хийж байсан, одоогийн Чинбүрэн ш дэ, Батчулуун эмчтэй зүйрлэшгүй зальтан, намчин, шуналтан бүх шагналыг авцан ардын эмч Батчулуун эмчид тийм юм байхгүй
алин ч эмээр эмчилдэггүй. сангийн слесариуд
та юу ч уншдаггүй, нэмээд толгой чинь хоосон хүн юм байна хооронд нь холиод холиод туучихдаг, Хатанбаатар бол одоогийн Чинбүрэн зүгээр л нам МАН дагасан зальтан, харин Батчулуун бол бусдын төлөө зүтгэдэг шаал өөр
элэгний вир бак лямблиа тиф эмчилдэггүй. эмчилдэг болмоор
Гэрээний дагуу Хятадын Ардын Чөлөөлөх Арми Казакстан руу газрыг нь авахаар орж ирлээ.. --Хятад улс "гадаад дахь хөрөнгөө цэргийн хүчээр хамгаалах" хуулийг 2018 онд батлаж түүнтэй зэрэгцэн монголын УИХ-д өнөөх "гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх" хууль ЗАХИАЛГААР орж ирж байлаа. Одоо тэгвэл хятадын ардын арми Казакстан улсад олон иргэд нь газар эзэмшиж байгаа тул уг хуулиа хэргэжүүлэхээр орж ирлээ. Энэ бол эзлэн түрэмгийлэл, булаан эзлэлт юм хэмээн олон улсын хэвлэл мэдээлэлүүд онцлон бичиж байна. Монгол руу орох нь Казакстан руу орохоос хялбар Монголын МАН-ын дарга нарыг тэр дундаа мантуу нүүрт өмхий шүдэт Хүй Сюй Жанг, данхан толгойт День Хао ,махан толгойт Нян Бао гэсэн бүдүүн данжаадуудыг Бээжин аль хэдийн худалдаж аваад өөрсдийнхөө үнэнч хошного нохойнууд болгочихсон хэмээн үзэж байгаа аж.
Emch nertei chotgoruud. Hatanbaatar gedeg yamar aimshigtai hun ve? hun uu
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Hoguud