
Италийн иргэн Карло Анчелотти Испанийн цомын финалын тоглолтын дараа “Реал Мадрид” багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөж магадгүй байгаа тухай телевизийн Sky Sports суваг мэдээлжээ. Финалд шалгарсан “Реал”, “Барселона” багуудын тоглолт 26-ноос 27-нд шилжих шөнө Севилья хотод болно.
Реалчууд Аваргуудын лигийн шөвгийн наймд Английн “Арсенал”-д хожигдсоноор тэмцээнийг орхисон юм. Sky Sports-ын эх сурвалжийн ярьснаар, Бразилын хөл бөмбөгийн холбоо К.Анчелоттиг дасгалжуулагчаар ажиллуулахыг сонирхож байгаа бололтой.
Тэрбээр “Реал” багийг 2013-2015 онд дасгалжуулж байсан бөгөөд 2021 онд тус клубт буцаж ирсэн юм. Энэ хугацаанд реалчууд Испанийн аварга болж, Испанийн цомыг хоёр удаа, Супер цомыг нэг удаа, УЕФА-гийн Супер цомыг хоёр удаа хүртэж, клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн байна.
Өдгөө 65 настай Анчелотти дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа Английн “Челси”, Германы “Бавариа”, Италийн “Милан”, Францын ПСЖ багуудыг улсын аварга болгож байснаас гадна Аваргуудын лигийн тэмцээний түрүүг 5 удаа хүртсэн түүхэн дэх цорын ганц дасгалжуулагч юм.
Одоогийн байдлаар “Реал Мадрид” баг 31 тоглолтонд 66 оноо авч, Испанийн АШТ-ий хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна. Харин “Барселона” баг 70 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа юм. Реалчууд ням гарагт талбайдаа “Атлетико” багийг хүлээн авч тоглоно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.