sonin.mn

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин 39 ба түүнээс дээш насандаа нэг улиралд оруулсан шайбын тоогоор тус лигт тогтоосон дээд амжилтыг давтжээ. Баасан гарагт шилжих шөнө болсон лигийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолтод Овечкин “Питтсбург Пингвинз” багийн хаалганд шайб оруулсан нь энэ улиралд түүний оруулсан 44 дэх гоол байв. 


Одоогоос 57 жилийн өмнө буюу 1968/69 оны улиралд Канадын довтлогч Горди Хоу 40 настай байхдаа 44 дэх гоолоо оруулж байжээ.


Энэ улиралд 44 гоол оруулснаар Овечкин лигийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан нийт гоолынхоо тоог 897-д хүргэж, өөрийн тогтоосон лигийн дээд амжилтыг ахиуллаа. Тэрбээр энэ сарын 6-нд 895 дахь гоолоо оруулснаар Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн билээ. Дараа нь 14-ний өдөр “Коламбус” багтай хийсэн тоглолтод 896 дахь шайбаа оруулсан юм.




Б.Адъяахүү