sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэвлэлийн бага хурал дээр мэдээлэл хийх үеэр Хятадыг Орост зэвсэг нийлүүлж байна гэж буруутгажээ. Түүний энэ хэлсэн үгийг Интерфакс-Украин мэдээллийн агентлаг эш татан мэдээлсэн байна. Тэрбээр “Эцэст нь бид Хятад улс ОХУ-д зэвсэг нийлүүлж байна гэсэн мэдээлэл авсан.


Өнөөдөр бидэнд тэдний дарь, их бууны талаарх манай Аюулгүй байдлын алба, тагнуулын байгууллагуудын олж авсан ерөнхий мэдээлэл байна. Тиймээс бид Хятадын төлөөлөгчид Оросын нутаг дэвсгэрт зарим төрлийн зэвсэг үйлдвэрлэдэг гэж үзэж байна" гэж хэлжээ.


Ерөнхийлөгч Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярилцах үеэр тэрбээр Орост зэвсэг зарахгүй бас нийлүүлэхгүй гэж амласан гэдгийг сануулжээ. "Гэвч харамсалтай нь бид одоо өөр мэдээлэл харж байна. Хятад улс, Оросын батлан ​​хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн тулд хийж буй энэ ажлын талаар нотлох баримт бидэнд аль хэдийн бий" гэж Украины ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

 

 

Ж.Бат

Эх сурвалж: currenttime.tv