
ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /CNN/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар пүрэв гарагт Парис хотноо болсон Оросын түрэмгийллийн эсрэг Украины хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой дээд түвшний уулзалтын үеэр Украин, Европын албаны хүмүүстэй хэлэлцээ хийжээ.
Украин, АНУ-ын албаны хүмүүс Их Британи, Франц, Германы төлөөлөгчидтэй “маш нухацтай хэлэлцээ” хийсэн гэж Елисейн ордны эх сурвалж мэдээлээд, Парисын уулзалт нь стратегийн боломжийг олголоо гэсэн байна.
Украин болон Европын гурван улсын төлөөлөгчид дайныг даруй зогсооход чиглэсэн Д.Трампын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа онцлон тэмдэглэжээ. Ирэх долоо хоногт Лондонд мөн ижил түвшний уулзалтууд болно гэж эх сурвалж нэмж хэлсэн байна. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс хэлэхдээ, М.Рубио тэдгээр хэлэлцээнд оролцох эсэх талаар тодорхой дурдсангүй.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гаргийн хэлэлцээг “дипломат дайчилгааны өдөр” хэмээн тодорхойлоод, өнөөдөр бид гал зогсоох болон бүрэн, урт удаан энх тайвныг тогтоох талаар эерэг, бүтээлч яриа хэлэлцээ хийлээ хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский олон нийтийн сүлжээндээ бичихдээ, Э.Макроны санаачилга болон хэлэлцээнд оролцогч орнуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлсэн байна. “Бид бие биенээ сонсож, байр сууриа тодорхой болгож, Украин болон нийт Европын аюулгүй байдлын төлөө ажиллах нь чухал” гэж тэрбээр онцлон дурджээ. Д.Трамп пүрэв гарагт Зууван танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Орос, Украины хооронд гал зогсоох тухай АНУ-ын саналын тухайд Оросын талаас “энэ долоо хоногт хариу сонсоно" гэсэн байна. “Бид энэ долоо хоногт буюу тун удахгүй тэднээс хариу сонсож, түүнийг нягталж үзэх болно” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Оросын КГБ-гийн хуучин удирдагч Путлер, өөри йн хуучин агент Трампийг нэг ч их тоохгүй байх шив дээ !
Монгол тусгаар улс шүү. Хар тамхичин монголыг минь тусгаар улс биш гэж солиорсон доо.
Оросын КГБ-гийн хуучин удирдагч Путлер, өөри йн хуучин агент Трампийг нэг ч их тоохгүй байх шив дээ !
Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.