
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоогчид эдийн засгийн төрийн бус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн анхны суурь хуулийг баталсан тухай Синьхуа агентлаг лхагва гарагт мэдээллээ.
Уг хуулийг 14 дэх удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны 15-р чуулганы үеэр баталжээ. Хууль энэ оны тавдугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
“Хятад улс эдийн засгийн төрийн бус салбарыг хөгжүүлэхийн тулд дэмжлэг үзүүлэх бодлогыг эрчимжүүлж, хууль шударгаар хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна" гэж БХАТИХ-ын Байнгын хорооны хуулийн асуудал хариуцсан ажлын хорооны албан ёсны төлөөлөгч Хуан Хайхуа мэдэгджээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны 15-р чуулган дөрөвдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Бээжин хотноо болж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь тус улсын хууль тогтоох дээд байгууллага юм.
БХАТИХ-ын чуулган жилд нэг удаа хуралддаг бол Байнгын хороо нь чуулган завсарлах хугацаанд байнгын ажилладаг хууль тогтоох эрх бүхий байгууллага юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Өмхий хятад дампуураасай
мэдрэл чинь зүгээр үү, хятад улс биднээс нүүрс, болон уул уурхайн бүтээгдхүүн худалдан авч байгаа учраас өнөөдөр монгол улс дампуурчихгүй яваад байгаа юм. Бид харамсалтай нь юу ч үйлдвэрлэж чадахгүй, өмсдөг дотуур хувцсаа хүртэл хятадаас авч байгаа, хятад улс дампуурахгүй, гэхдээ дампуурвал чи бид гутал ч үгүй, дотуур хувцас ч үгүй болно. Явж модон жорлонгоо цэвэрлэцгээе
103.212.119.47 чам шиг улны мэдрэл пиздаа хэцүүдэх биз.
Монголд хятадын хууль хамаагүй.
монгол дууриадаг сармагчинууд амархан олзлогдоно доо