
Дөрөвдүгээр сарын 24-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Кенийн ерөнхийлөгч Уильям Самой Рутотой хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг шинэ эриний Хятад-Кенийн хувь заяаны нэгдмэл цогц болгон ахиулахаар тохиролцоонд хүрсэн байна.
Ши Жиньпин энэ үеэр онцлохдоо," Хятад, Кенийн харилцааг шинэ эриний Хятад, Кенийн хувь заяаны нэгдмэл цогц болгон дээшлүүлэх нь хоёр талын стратегийн сонголт юм. Кенитэй хамтран ажиллаж, түүхэн чиг хандлага, цаг үеийн бодит байдлыг дагаж мөрдөн, шинэ эриний бүх цагт хувиршгүй Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үлгэр жишээг бий болгож, Хятад, Африкийн харилцааны хөгжил, дэлхийн өмнөдийн бүсийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг удирдан чиглүүлэхэд Хятад улс бэлэн байна.
Тарифын дайн, худалдааны дайнд ялагч гэж байдаггүй. Хятад улс замбараагүй байдал үүсгэхгүй бөгөөд хэрэг явдлаас айхгүй. Дэлхийн улс орнуудтай эв нэгдэл, хамтын ажиллагаагаар сорилтуудад хариу үйлдэл үзүүлж, хууль ёсны эрх ашиг, олон улсын худалдааны дэг журам, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахад Хятад улс бэлэн байна" гэжээ.
Руто хэлэхдээ, Кенийн дэд бүтцийг сайжруулах, байгалийн гамшигт хариу арга хэмжээ авахад харамгүй тусламж үзүүлсэн Хятадын засгийн газар болон ард түмэнд талархаж байна. Хятад улстай хамтран хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегиа бүх талаар холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, боловсрол, соёл, аялал жуулчлалын солилцоог нэмэгдүүлэн, хоёр орны ирээдүйг улам нягт холбоход Кени бэлэн байна. Өнөөгийн донсолгоо ихтэй нөхцөл байдалд тогтворжуулах хүчин болж, дэлхийн өмнөдийн бүсийн орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад гаргасан Хятад улсын үүрэг ролийг Кени улс өндрөөр үнэлж байна." гэсэн байна.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах, дээд технологи, соёлын солилцоо, эдийн засаг худалдаа, хэвлэл мэдээллийн зэрэг салбарын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд хамт оролцсон байна.
Сэтгэгдэл0