sonin.mn

Хятад бичиг үсгийг түүхийн явцад илүү хялбар болсон гэж үзэж байсан ч энэ таамаглалыг Шинэ Английн их сургуулийн эрдэмтэд няцаажээ. Түүхчид, хэл шинжээчид цаг хугацааны явцад хэл болон бичиг үсэг нь илүү хялбар болдог гэж үзэж байв.


Хятад бичгийн тухайд ийм үзэл бодол байсан бөгөөд учир нь ямар нэгэн зүйлийг тэмдэглэж буй дүрс үсгүүд нь энгийн зураас болж хувирсан ч энэ үзэл бодол буруу байжээ.


Судлаачдын баг түүхийн таван үе шатан дахь 750,000 гаруй хятад дүрс үсгийг судалсан бөгөөд МЭӨ 1600 оноос өнөөг хүртэл хятад бичиг улам бүр нарийн төвөгтэй болсон байна. Тэр ч бүү хэл 1956 онд Хятадын засгийн газраас хялбаршуулсан бичиг үсгийг нэвтрүүлсэн ч ерөнхий хандлагыг өөрчлөөгүй байна. Эрдэмтэд энд гол анхаарах зүйл нь улам бүр өсөн нэмэгдэж буй дүрс үсгийн нэмэгдэл бөгөөд энэ нь ижил төстэй тэмдэгтээс шинэ тэмдгийг ялгахын тулд илүү ялгаатай нарийн ширийн зүйлийг нэмж оруулах шаардлагатай болдгоос үүдэлтэй гэж дүгнэжээ.




Ж.Батдорж