
БУДАПЕШТ, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /TASS/. Унгарын нэг танхимтай парламент зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталжээ.
Үндэсний телевизээр шууд дамжуулсан хуралдааны үеэр уг шийдвэрийг 140 гишүүн дэмжсэн бол 21 гишүүн эсэргүүцсэн ба санал өгөхөөс түдгэлзсэн хүн байсангүй.
Үндсэн хуулийн шинэ найруулгад гэр бүл, гэрлэлттэй холбоотой заалтыг оруулахдаа "Унгар улс гэрлэлтийн институцыг эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын холбоо хэмээн үзэж хамгаална. Мөн гэр бүлийг үндэстэн оршин тогтнохын үндэс суурь гэж үзнэ. Гэр бүлийн үндэс нь гэрлэлт болон эцэг, эх ба хүүхдийн харилцаанд оршино. Хүн бол эрэгтэй эсвэл эмэгтэй байдаг. Эцэг нь эрэгтэй, эх нь эмэгтэй байна" хэмээн тусгажээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эрх баригч “Фидес-Унгарын Иргэний холбооны нам”-аас парламентад сонгогдсон гишүүд, тэдний түншүүд болох Христийн ардчилсан нам, хэт консерватив үзэлтнүүдийн "Йоббик" нам, үндсэрхэг үзэлтнүүдийн “Манай эх орон” намын төлөөлөгчид дэмжсэн байна. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай гуравны хоёрын саналыг авчээ. Унгарын парламент 199 суудалтай.
Сөрөг хүчний “Ардчилсан эвсэл” болон Социалист намын бүлгүүд санал хураалтад оролцохоос татгалзсан бол “Моментум” намын гишүүд танхимд эсэргүүцлийн уриа лоозон дэлгэж, үлээвэр хөгжмөөр дуу чимээ гаргаж, хуралдааныг тасалдуулахыг оролдсон байна. Хурлыг даргалж байсан парламентын дэд дарга Янош Латорцаи дэг журмыг сахихыг тэднээс шаардаж, хуралдааныг зогсоолгүй санал хураалтыг явуулсан байна.
Энэ үеэр сөрөг хүчнийг дэмжигчид парламентын ордны өмнөх Лайош Кошутын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Эрх баригчид жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөөгүй бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг саатуулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Трамп бас ийм шийдвэр гаргасан. Унгар бас гаргалаа. ЛГБТ энэ тэр гэж элийрч балайрч байхаа боливол таарна. Байгалийн хуулийг зөрчсөн юмнуудас үзлийн муухай өвчин гарч дэлгэрч байдаг. Жишээ нь ДОХ гэдэг сармагчны өвчин.
Монгол ардчилсан улс учраас ардчилалыг хамгаалж америк унгарыг эсэргүүцэж хүний эрх хамгаалахйг тэднээс шаардах болно.
202.9.40.97 энэ нөхөр алны нүхээ анусын нүхнээс ялгадаггүй үхээнрийн бузар бна даа,байгальд ямар ч эрэгчин амьтан хоорондоо,эмэгчин нь хоорондоо явалдаж байдаггүй юм,зөвхөн чам шиг оюуны хомсдолтой нь тэгж тэнэгтддэг,нэг төрлийн сэтгэцийн өвчин гэж ДЭМБ тооцдог байсныг дэлхийн хүн амыг цөөлөх зорилгоор зориуд либерал глобалчлагчид хасуулсан байдаг,бурхан шүтдэг нэгэнд бол бурхны эсрэг нүгэл,шүтдэггүй нэгэнд бол байгалийн хуулийг зөрчсөн л асуудал шүү дээ үнэндээ???
XORVOO JAMAARAA L YAVJ BAINA. HUNGARY ERUUL BAINA.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, Украйн ЕХ-нд элссэнээр Унгар устах болно гэж хэлжээ. Брюссель хүсэж байна гээд Будапешт Киевийг дэмжих ёсгүй. Брюссель Украйныг ЕХ-д оруулахын тулд Унгарыг хүчээр зөвшөөрүүлэх ёсгүй. Бидний эдийн засгийн ололт амжилтыг хэн ч хөндөхгүйн тулд бид тэмцэх ёстой. Тэмцснээр бид агро аж үйлдвэрийн эрсдлийг үүрэхгүй. Унгарчууд Украйныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дагалдан дэг журам, аюулгүй байдлын олон сорилттой тулгарахгүй байх ёстой гэж тайлбарлажээ. В.Орбан ЕХ-ны ганц эрүүл ухаантай удирдагч даа. Үргэлж,эх орон, Унгарын ард түмнийг нэгдүгээрт тавидгаас гадна, ард түмэнтэйгээ хамгийн ойр байдаг улс төрч.