sonin.mn

4-р сарын 14-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдээлэл хийлээ.


Гадаадын иргэн Төвдийн бүсэд нэвтрэхийг хязгаарлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд гүнзгий оролцсон Хятадын талын албан тушаалтанд визийн хязгаарлалт тавина гэж сүүлийн үед Америкийн тал мэдэгдсэнтэй холбогдуулан авах бодит хариу арга хэмжээний талаар Хятадын тал танилцуулж болох уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад


Линь Жянь хэлэхдээ, "Төвдийн үйл хэрэг бол Хятад улсын дотоод хэрэг юм. АНУ Төвдийн асуудлыг шалтаг болгон Хятад улсын албаны хүмүүст визний хязгаарлалтыг дур зоргоор хэрэгжүүлсэн нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл юм.


"БНХАУ-ын гадаад харилцааны тухай хууль" болон "БНХАУ-ын гадаадын хориг арга хэмжээний эсрэг хууль"-ийн холбогдох заалтуудын дагуу, Төвдтэй холбоотой асуудлаар хорон муу үйлдэл хийсэн АНУ-ын ажилтнуудад визний хязгаарлалтын арга хэмжээг тэгш хэрэгжүүлэхээр Хятадын тал шийдвэрлэв. Төвд бол нээлттэй юм, гадаадын найрсаг хүмүүсийг Хятадын Төвдийн бүс нутагт айлчилж, аялж, бизнес эрхлэхийг Хятад улс талархан угтаж байна. Үүний зэрэгцээ хүний ​​эрх, шашин шүтлэг, соёл гэгч шалтгаар Төвдийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа улс орон, аливаа этгээдийг бид эсэргүүцэнэ. Мөн далд санаатай хүмүүс Төвдөд айлчлах нэрийдлээр саад харш хийх, эвдлэг хийхийг бид эсэргүүцэж байна " гэсэн байна.



Г.Бямба