sonin.mn

Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэрээр: " Ямар аугаа их баялагтайгаа зарим Монголчууд мэдэхгүй яваа. Метрог бид нар найман их наядаар барих гэж байгаа. МАК гэдэг компани Нарийн сухайтын орд дээр найман жил үйл ажиллагаа явуулсан.


27 их наядын орлоготой. Гурван метро барих хэмжээний мөнгийг найман жилд МАК олсон байна. Энержи ресурс гэж компани байгаа. Тавантолгой дээр хоёр орд ашиглаж байгаа.


Сүүлийн найман жилийн дотор 13 их наядыг олсон. Энэ мөнгөөр метро барьж чадна, Туулын хурдны замыг барьж чадна, бага зэрэг мөнгө нэмчихэд Богд уулыг ч нүхэлж чадна гэсэн үг" гэв.


Н.Отгончимэг