sonin.mn

БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх Төлөөлөгчийн газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч Чэнь Шюй гуравдугаар сарын 20-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58 дугаар чуулганд үг хэлж, Хятадын хүний эрхийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй тайлбарлахын зэрэгцээ хүний эрхийг улстөржүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.


Олон талт үзлийг бодитоор хэрэгжүүлж, зөв оновчтой хүний эрхийн үзэл баримтлалыг даган мөрдөх нь хүний эрхийн хамгааллыг урагшлуулах гол нөхцөл болохыг тэрбээр онцлоод хүний эрхийн нэрийг ашиглан бусад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, давхар стандарт баримталж, мөргөлдөөн өдөөн, ганц талт хориг арга хэмжээг хэтрүүлэн ашиглаж байна гэж зарим улс орныг шүүмжлэв. Тэд бусад орны нөхцөл байдалд хэт төвлөрч, өөрийн орны хүний эрхийн зөрчлүүдийг үл тоомсорлон, улмаар НҮБ-ын хүний эрхийн механизмын итгэл хүндэтгэлийг сулруулж байгааг тэрээр мөн дурдсан байна.


Чэнь Шюй цааш нь, Хятад улс хүн төвтэй хүний эрхийн үзэл баримтлалыг тууштай баримталж, ард иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахад онцгой ач холбогдол өгдөг хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр Хятадын Шиньжян, Төвөдийн бүс нутаг улам хөгжиж, олон үндэстэн эв найрамдалтай оршин сууж, шашин шүтлэгийн эрх чөлөө хангагдсаар байгааг дурдсан бол Хонконгийн иргэд хуулийн хүрээнд эрх чөлөөгөө эдэлж буйг онцлов. Түүнчлэн улс орнуудын ард иргэд бие даан сонгосон хүний эрхийн хөгжлийн замналаар замнахыг Хятад улс хүндэтгэн үздэг бөгөөд бодит туршлагаараа хүн төрөлхтний улс төр, соёл иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэжээ.