sonin.mn

3-р сарын 23-24-ний өдрүүдэд хуралдсан Хятадын хөгжлийн дээд форумын 2025 оны хурал дээр, Экологи, байгаль орчны яамны дэд сайд Гүө Фан олон улсын зочдод хандан хэлэхдээ, Хятад улс ногоон болон нүүрстөрөгчийн хий багатай хөгжлийн замыг тууштай баримталж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг таван талаар эрчимтэй түргэтгэж, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгон хөгжүүлнэ. Эдийн засаг нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг түргэтгэхийн тулд 5 талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй: Нэгд, үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулна. Хоёрт уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод идэвхтэй хариу арга хэмжээ авна. Гуравт, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн талаарх технологийн шинэчлэлийг хурдасгана. Дөрөвт, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн механизмыг бүх талаар сайжруулна. Тавд, байгаль орчин, цаг уурын асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэжээ.