
Бага залуугийн анд, нэгэн үе дипломат албанд мөр зэрэгцэн зүтгэж явсан, “Шилдэг нийтлэлчдийн клуб”-ын гишүүн Л.Хангайн шинэ номд оршил болгон бичсэн өмнөх үгээ нийтлэл болгон толилуулъя. Ийм номын өмнөх үгэнд хэдэн өгүүлбэр бичих нь миний хувьд эрхэм үүрэг гэж үзэж байна гээд дараахийг тэрлэжээ.
Бид хоёрын нөхөрлөлийн түүх урт. Аль 1960-аад оны 1-р 40 мянгатын хүүхдүүд. 1970-аад оны ахлах ангийн хөвгүүд, хоёул нэгэн зэрэг нэгэн үед МУИС-д элсэж орсон оюутан цагийн найзууд. “Хангай гэж нэг ийм л хүн дээ” гэдэг дээрээ би өөрчлөлтгүйгээр бодож мэдэрч итгэж явсаар өнөө хүрсэн. Хүүхэд байхын, оюутан байхын л иймэрхүү үзэл бодлыг илэрхийлдэг, эх орны хөгжилд санаа зовнидог, гарц шийдэл хайдаг, бас итгэсэн хүндээ илэн далангүй, “За” гэсэн бол ёогүй нөхөр байсан нь яг хэвээрээ. Хүн хөгшрөхөөрөө багын найзуудаа эрж хайж, эргэж хүүхэд насны нөхөрлөлөө сэргээдэг гэдэг яалт ч үгүй үнэн юм. Тэр жам ёсыг дагаад бид нөхөрлөсөөр явна.
Номын тухайд миний ариутган шүүсэн нь нэгээхэн ч үгүй. Угаасаа үзэл бодлоо ойлгомжтой, энгийнээр илэрхийлсэн түүний үзэл санааг засч янзлана, сайжруулна гэж байхгүй юм билээ. Орос арван жил төгссөн гэхэд эх монгол хэлээрээ ингэж сэтгэж бичиж, үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг бас том чадвар шүү.
Хэл ярианы хөгжил султай, дэмий сул үг олонтой, бичих гэж тамладаг, бичсэн нь уншигдахаасаа илүү тархи нерв барчихдаг сэхээтэн олон байдаг тул би хэргээр тэгж үнэлж магтаж байна. Хангай маань төр, засгийн хариуцлагатай албанд олон жил зүтгэсэн, эх орноо төлөөлөн ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан учраас түүхэн сонирхолтой үйл явдлуудын оролцогч, гэрч болж байсны хувьд өөрийн ажигласан мэдсэн зүйл, түүнээс ургуулсан санал бодол, дүгнэлт шийдлээ хуваалцан бичдэг нэгэн. Мөн манай орны түүх, хөгжлийн арга зам, олон улсын хүрээлэл, ялангуяа хоёр хөршийн талаар болон танин мэдэхүйн чиглэлээр олон арван нийтлэл бичиж baabar.mn болон бусад сайт, зарим сонин, сэтгүүлд нийтлүүлэн олны хүртээл болгож байсныг уншигчид мэддэг болов уу. Энэ удаад хэвлэгдэж буй түүний энэ ном өмнө нь гаргаж байсан номуудаас арай онцлогтой. Юу гэвэл өмнөх номууд нь тодорхой сэдвээр, тухайлбал “Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа”, “Эдийн засгийн коридор ба Монгол Улс” гэсэн гарчигтай, хөрш орнуудтай холбоотой, голдуу эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн байдаг бол энэ удаад дээрхи асуудлаас хальж, төр-засгийн ажил үйүлс, түүх, танин мэдэхүй, замын тэмдэглэл, дурсамжийн чанартай, монгол уншигчдын сонирхол татахуйц нийтлэл, ярилцлагуудаа түүвэрлэн эмхтгэн гаргаж байгаа билээ.
Зохиогч Хангай бол тодорхой жишээ, тоо баримт эшлэн, болж өнгөрсөн үйл явдлуудад тулгуурлан тун энгийн үг хэллэгээр бичдэг учир түүний бичсэнийг уншихад төвөггүй бөгөөд сонирхолтой гэдгийг дахинтаа онцлоё.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль боловсруулж батлуулах, байнгын ажиллагаатай парламент байгуулах, түүний үйл ажиллагааг жигдрүүлэх, Засгийн газрын “гал тогоо” болох Хэрэг эрхлэх газрын өдөр тутмын ажил гээд түүний эрхлэн хариуцаж асан албаны тусгал энэ номд түүх бичвэрийн хэлбэрээр орлоо. “Их өр”-ийг тэглүүлэхээс эхлүүлээд Монгол-Оросын харилцааны эгзэгтэй, магадгүй эмзэг нарийн асуудлуудыг цаашид бичээсэй гэсэн хүслээ би түүнд байнга илэрхийлдэг, ятгаж уриалдаг. Учир нь улс орны маань хувь заяатай холбогдох олон чухал үйл явдлын гэрч оролцогч нь Хангай маань юм. Хожим Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсны хувьд ч шинэхэн түүхэнд хамаарах олон үйл явдлын оролцогч, гэрч, бас санаачлагч байсан болов уу гэж би боддог юм.
Хангай маань нийтэд танигдсан сошиал сайтуудад өөрөө бичээд зогсохгүй Баабар, Б.Цэнддоо нарын олон номыг редакторлаж, “Британника” толь бичгийг бүтээхэд оролцож байсны дээр орос хэл сайтайн хувьд оросын нэрт зохиолч А.Беляевийн “Мөнхийн талх” хэмээх уран зөгнөлт тууж, өнөөгийн Оросын төр-цэргийн зүтгэлтэн армийн генерал С.Шойгугийн “Өнгөрснөө дурсахад” зэрэг дурсамжийн номуудыг орчуулч, монгол уншигчиддаа хүргэжээ. Baabar.mn сайтын сервер дэх мэдээллээс харвал Хангайн нийтлэлүүдийг давхардсан тоогоор хоёр сая хүн уншсан танилцсан байдаг. Гэхдээ бүгд нэгд нэгэнгүй уншиж амжаагүй, ихэнхи нь гүйлгэж үзсэн гэж үзээд багасгаж бодоход дор хаяж лав 40 мянган хүн уншсан байж таарна гэж боддог юм. Энэ бол чамлахаар тоо биш. Түүний нийтлэл, ярилцлагууд өдөр тутмын сонин, зарим сэтгүүлд тавигддаг, бас хэд хэдэн удаа ном болон хэвлэгдсэн учраас Л.Хангайг олонд танигдсан нийтлэлч гэж баттай хэлж болох юм.
Уншигч Та Л.Хангайн энэ номыг амтархан уншина гэдэгт итгэлтэй байна.
Судлаач-профессор, Элчин сайд Дашдоржийн Баярхүү
Сэтгэгдэл29
Орос элчинд очиж тайлан тавьдаг байсныг бичсэн юм уу даа
Алтай гэж авгайтай нөгөө Хангай мөн үү !
unschich durtai , nileen medlegtei sanagdsan chun n .
Орост тархиа угаалгасан Орост төлөх ёсгүй өрийг төлөх гэж яарсан Дайн хийсэнч ялдагүй Шойгугын ном орчуулсан ер нь бол онцгүй л хүн бн да
Энэ Хангай гэгч хүнийг барууны бууны нохой Баярхүү магтаад байна гэдэг чинь их но-той шүү. Бас энэ Хангай гэгч этгээд Баабарын номыг редакторлосон гэхээр бүр ч их но"той шүү. Түй.
Дашдоржийн Баярхүү, Лувсандандарын Хангай нар бол монголын тэргүүний сэхээтнүүд мөн
Америк юу нь гоё байнаа. Бүдүүлэг орон
Эзэрхүү орон америкт фашизм тогтож байна.
Хов живд сохроор бүү итгэ.
Сохроор хов живд бүү итгэ
Аман яриаг түүх болгож болохгүй. Видео сайт дээр байдаг хууч яриа аудио түүх биш. Философич молор эрдэнийг гүйцэх философич монголд алга
Нотлох баримтгүйгээр хов жив тараадгаа боль
Монголчууд цөөхөн учраас хот хөдөөгөөр нь ялгах нь зохимжгүй.
2010 онд монгол улс байхгүй болно гэж америкийн тагнуулын газраас мэдээлэв гэж монголын үндэсний радиогоор мэдээлж байсан
Энэ Баярхүү хаа хамаагүй сэдвээр эрээчих юм аа.
Орос дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Учир нь путин тагнуулч түүхч учраас хүний хэлсэн хоосон үгнээс болж 2022 онд орос украйны дайн эхэлсэн. Барууныхан америк хоёр орос украйны газрын баялагт нь шунаж байгаа. Орос ч монголын газар нутгийг хятадтай нийлж тасдаж хулгайлж дээрэмдсэн. Монгол бага газартай болсон. Нүүдлийн соёл агуу. Орос чөлөөлсөн газраа эзэлсээр ирсэн түүхтэй. Одоо ч тэр түүх давтагдаж байна. Орос ах нар монголд 90 оноос хойш ээлгүй болсон. Оросын энгийн мэргэжилтнүүд монголд дайсагнагнаж байгаагүй. 90 онд монгол улс жинхэнэ тусгаар тогтносон. Путин бол ганц хүний дарангуйлалыг тогтоох гэж байгаа гэж зеленский хэлсэн. Украйнчууд орос хүмүүс гэсэн үг. Түрэг монгол хоёр өөр, өөр биш гэдэг шиг маргаангүй орос украйн хоёр нэг гаралтай. 90 онд монголчууд колони улс болох аюултай гэх ойлголттой байсан. Өнөөгийн монголчууд колони улс байх аюулгүй гэх үзэлтэй болтлоо тархиа угаалгаж. Үзэл сурталгүй бол хүн биш амьтанлаг
2037 онд дэлхий сөнөнө гээд байгаа
Нэг асуудлыг нөгөөгөөр халхавчилж нийгэмд шуугиан тарьдаг троллууд гадна дотны дайснууд. Хятадын эрхмүүд монголоос өс хонзонгоо авахын тулд монголын шуналт түшмэдүүдэд хахууль өгч монголыг хятадад уусгах бодлого хэрэгжүүлэсээр ирсэн түүхтэй. Одоо ч аажмаар үргэлжилж байна зүүднээсээ сэр
Өдрийн бодол шөнийн зүүд
Эрлийз хүн иргэншилгүй гадуурхагддаг.
Өөр үндэстэнтэй гэрлэх нь амьтанлаг гэмт хэрэг
Доод зиндааны хүн царай муутай байдаг
Монголд өглөө босоход урд зүгт тан улс байгааг санаж бай. Хятадад өглөө босоход хойд зүгт монгол улс байгааг санаж бай гэдэг. Цагаан хэрэмийг мөнхтэнгэр хятадуудаар өөрсдөөр нь монголын байгалийг хамгаалж бариулсан. Би үүнийг сайн ойлгодоггүй
Өмхий элэгтэй хятадууд номер нэг муу хүмүүс. Сайн хятад хүн цөөхөн
Сүүлийн үеийн монголын нууц товчоонд хархорин гэж байхгүй юм. Хот гэдэг үг байхгүй.сити гэдэг үгийг хот гээд буруу орчуулчихсан. Оросууд монголчуудыг төр засагтаа гомдолтой болгохын тулд монголын сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн байх
Түүх бол тийм байх гэдэг байж болохгүй
Малчид монголыг эзэнтэй байлгагчид буюу харуулууд
Хүрээний бузрыг уудалбал далай. Цагдаагийн ерөнхий газар. Тагнуулын ерөнхий газрыг үндсээр нь соён гэгээрүүлж эх оронч болгоя
Төрийн тогтолцоо маш амархан шоо шиг