ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нэгнээ дээрэлхэж байгаа бичлэг энэ сарын 9-нд цахим сүлжээнд тархсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хориглох, мөн нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан байна. Энэхүү саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэжээ.
Шүүхийн мэдээлснээр, яллагдагч Д.С-д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын саналыг хүлээн авчээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл6
энэ этгээдийн эцэг эх нь ямар садистууд байдаг болоод үр хүүхэд нь ийм болдог байна.
Чиний тархи хоосон уу, нийгэмд нэг хэсэг хулгайч нар нь хятадад нүүрс зарж улсаа хуурхаар нөгөө нэг хэсэг нь ядуу хараад сууж чадахгүй хулгайч баячуудыг дээрэмдэх хэмжээнд хүртэл хүүхдүүд зэрлэг болох нь мэдээж. Энэ нийгэмд нүүрсний хулгайч нарт хатуу хандаагүй шүүхийн буруу асар их болно.
Бусад хүүхдийг чагаад нууцлаад байгаа юм
Монгол улс цөмийн зэвсэгтэй болж, цөмийн зэвсэгүүдээ Дорнод аймагт, Сүхбаатар аймагт, Дорноговь аймагт, Өмнөговь аймагт, Баянхонгор аймагт, Говь-Алтай аймагт, Ховд аймагт байршуулж хятадаас ирэх түрэмгийлэл, хятадын тэлэлтээс эх орон газар нутгаа хамгаална.
Цөмийн зэвсэг гэдэг хадгалах хамгаалах нь бэрх тул зардал мөнгө дийлдэхгүй. Харин дроны хөдөлгүүр хийж, дроныг маш олноор алсын зайд нисгэж, байг устгаж чаддаг болвол Монголд илүү тохирно. Дроноо ихээр хийж чаддаг, өдөрт асар олноор нь нисгэж чаддаг болох хэрэгтэй.
Монгол улс цөмийн зэвсэгтэй болж, цөмийн зэвсэгүүдээ Дорнод аймагт, Сүхбаатар аймагт, Дорноговь аймагт, Өмнөговь аймагт, Баянхонгор аймагт, Говь-Алтай аймагт, Ховд аймагт, Баян-Өлгий аймагт байршуулж хятадаас ирэх эзлэн түрэмгийлэл, хятадын тэлэлтээс эх орон газар нутгаа хамгаална.