sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 16 /DW/. Хямрал дуусангуут Оросын нефтэнд тавьсан хоригийг сэргээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ.

Тэрбээр өчигдөр телевизийн NBC News сувагт ярилцлага өгөхдөө "хоригийг сулруулсан нь дайны улмаас нефтийн үнэ өссөнтэй холбоотой, дэлхий дахин нефтьтэй байгаасай гэж би хүсэж байна" гэжээ.  




Танкер хөлөг онгоцуудад ачсан байгаа Оросын нефть ба нефтийн бүтээгдэхүүнийг дөрөвдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд хоригоос чөлөөлөх шийдвэрийг АНУ-ын Сангийн яам пүрэв гарагт гаргасан юм. Сангийн сайд С.Бессентийн мэдэгдсэнээр, Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа явагдаж буй энэ үед дэлхийн эрчим хүчний зах зээлд тогтвортой байдлыг хангаж, хямд үнийг хадгалах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан ажээ.



Сайд хэлэхдээ, энэ бол түр зуурын арга хэмжээ бөгөөд Оросын засгийн газарт их хэмжээний ашиг олох боломжийг олгохгүй гэлээ. Fox News телевизийн мэдээлснээр, дэлхий даяар 30 цэгт байгаа танкеруудад Оросын 124 сая баррель нефть ачсан байгаа бөгөөд энэ нь 5-6 хоногийн нийлүүлэлттэй тэнцэх ажээ. 



Б.Адъяахүү