НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганы үе буюу 13-ны өдөр Хятадын Хүний эрхийн хөгжлийн судалгааны нийгэмлэг Швейцарын Женев хотноо "Тэгш бус байдлыг арилгаж, хөгжлийн эрхийн хэрэгжилтийг дэмжье" сэдэвт нэмэлт арга хэмжээ зохион байгуулав. Хятад болон гадаадын мэргэжилтэн судлаачид дэлхийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны өнөөгийн хямралуудын нөхцөл байдалд замналын сонголтын шинэчлэлээр дамжин, бүх нийтийн хөгжлийн эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Хөгжлийн тэгш боломж бол хөгжлийн эрхийг хэрэгжүүлэхийн гол тулгуур гэдгийг мэргэжилтнүүд онцолж, Хятад улсын дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжлийн санаачилга" нь "хүртээмжтэй байдал ба хамтын ашиг тус" гэсэн зарчмаар хөгжлийн эрхийн тэгш байдлын тухай ойлголтын утгыг улам гүнзгийрүүлсэн гэж үзжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүтцийн тэгш бус байдлыг арилган, хүртээмжтэй, уян хатан, тогтвортой дэлхийн засаглалын системийг хамтран бий болгохыг арга хэмжээнд оролцогсод уриалав.
Г.Бямба
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл0