sonin.mn

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Newsmax телевизэд өгсөн ярилцлагадаа албан тушаал хаших хоёр сарын хугацаанд түүхэнд АНУ-ын бусад ерөнхийлөгчөөс илүү их зүйлийг амжуулсан гэж мэдэгджээ.


Тэрбээр түүнээс өмнө "Хэн ч ийм богино хугацаанд ийм их зүйл хийж байгаагүй" гэж тэмдэглэсэн бөгөөд "Би хэдхэн сарын дотор Америкийн аль ч ерөнхийлөгчөөс илүү их зүйлийг хийсэн" гэж хэлжээ.  


Түүний хэлснээр, энэхүү хүчин чармайлт нь олон зуун тэрбум долларын үнэ бүхий луйврын схемийг илрүүлж, янз бүрийн томоохон корпорациудаас АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулалт татах ажил байсан гэжээ. Мөн тэрбээр ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний засаг захиргааг авлигад идэгдэж, олон муу зүйл хийсэн гэж үзэж байгаа ч уучлахыг хүсч байгаагаа нэмж хэлсэн байна. 




Ж.Бат

Эх сурвалж: mk.ru