
ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 25 /Kyodo/. Төв засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу “Эв нэгдлийн сүм” гэх шашны байгууллагыг татан буулгах шийдвэрийг Японы шүүх өнөөдөр гаргасан тухай уг байгууллагад ойр эх сурвалж мэдээлжээ.
Токиогийн дүүргийн шүүхийн шийдвэр нь уг байгууллагад татварын хөнгөлөлт олгодог шашны корпорац гэсэн статусыг хасах боловч Японы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэвээр байна.
Боловсрол, соёлын яамнаас уг байгууллагад олон сарын турш шалгалт хийсний эцэст 2023 оны 10 дугаар сард татан буулгах хүсэлт гаргажээ. Японы хууль тогтоомжийн дагуу "шашны байгууллага олон нийтийн сайн сайханд ноцтой хохирол учруулахуйц үйлдэл хийсэн” тохиолдолд эрх баригчдын зүгээс татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Албан ёсоор Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо гэгддэг “Эв нэгдлийн сүм” нь 2022 онд Ерөнхий сайд асан Абэ Шинзо амиа алдсанаас хойш олны анхаарлын төвд оржээ.
Түүнийг буудан хөнөөсөн этгээд мэдүүлэхдээ, түүний ээж нь уг сүмд их хэмжээний хандив өргөсөнд өширхсөн гэсэн байна. Энэ үйл явдлын дараа эрх баригч Либерал ардчилсан намын зарим хууль тогтоогч ба “Эв нэгдлийн сүм”-ийн хооронд хэлхээ холбоо тогтоосон тухай мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
улс дотор улс болж иргэдээс татвар авах ёсгүй. эзний хүүлэлт гэдэг чинь аймар юм байдаг байхгүй юу. эх хүү.
пирамид сүлжээгээ уншиж судлахгүй бол чадуулна.
арван хувь аваад зогссонгүй бүр бүх өмчий нь хураасан. байж боломгүй
эзний хүүлэл балиар сүлжээчдийг дайрах л байх даа.
хөгжилтэй орнууд мухар сүсэг пирамидаа болохгүй гээд больчихдоггүй л юм байна. нийтээрээ мухар сүсэг?
шашин хэзээ үүссэн бэ. сүлжээчид. хэлж чаддаг байх ёстой. байгууллага хичнээн хүн алж байгуулагдсан, хэдэн хүн үхүүлж нурах юм.
Мүүний шашны урсгал шүү дээ наадах чинь. Манайд хэсэг нөхдүүд оруулж ирэх гэж байгаад чадаагүй шиг санагдаж байна. Энэ Солонгосын шашны урсгалууд болгоомжтой байхгүй бол маш аюултай.