
Ерөнхий сайдынх нь бүрэн эрхийг түтгэлзүүлээд байсан Хан Дак-сүг огцруулах асуудлаар Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх шийдвэрээ 3-р сарын 24-ний үдээс өмнө гаргалаа.
Хан Дак-сүг огцруулах тухай парламентын нэхэмжлэлийг Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх хэрэгсэхгүй болгож, Хан Дак-сү 87 хоног бүрэн эрхээ түдгэлзүүлсний дараа Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бүрэн эрхийг сэргээв.
Чой Санг-мок мөн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээ больсон байна. Үндсэн хуулийн шүүх уг шийдвэрийн үндэслэлдээ, “Ерөнхий сайд Хан Дак-сү маш ноцтойгоор хууль зөрчиж, олон нийтийн итгэлийг алдсан ноцтой үйлдэл хийсэн гэж дүгнэхэд маш хэцүү байна” гэж мэдэгджээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0