
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төв, Хятадын хөгжлийн судалгааны сангийн хамтран зохион байгуулсан Хятадын хөгжлийн форумын 2025 оны жил тутмын хурал 3 дугаар сарын 23-нд Бээжинд эхэлжээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форум нь "Хөгжлийн эрч хүчийг бүрэн нээж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хамтдаа дэмжье" уриан дор болж байна.
Олон улсын зочид төлөөлөгчид макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлт, өсөлтийн шинэ эрч хүчийг идэвхжүүлэх өөрчлөлт шинэчлэлт, хэрэглээ болон дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн шинэчлэлээр шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааныг бүх нийтийг хамран хүртээмжтэй хөгжүүлэх зэрэг сэдвээр санал солилцох гэнэ. Энэ жилийн уулзалтад олон улсын байгууллага, дэлхийн ТОП-500 үндэстэн дамнасан компаниуд, олон улсын аж үйлдвэр, худалдааны салбарын гадаадын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0