
3-р сарын 18-нд, Хятад улсын тусламжаар баригдсан Сейшелийн арлуудын радио телевизийн төвийг хүлээлгэн өгөх ёслол Сейшелийн арлуудын нийслэл Викториа хотод болов. Сейшелийн арлуудын ерөнхийлөгч Вавел Рамкалаван, Сейшелийн арлуудын дэд ерөнхийлөгч Ахмед Афиф, Сейшелийн арлуудын үндэсний ассамблейн дарга Рогер Мансиенне, Хятад улсаас Сейшелийн арлуудад суугаа Элчин сайд Линь Нань зэрэг хоёр талын төлөөлөл оролцжээ.
Афиф хэлэхдээ, Хятад улсын тусламжаар баригдсан радио телевизийн төвийн төсөл нь Сейшелийн арлууд, Хятадын гүн гүнзгий найрамдлыг бүрэн харуулж байна. Энэхүү төсөл ашиглалтад орсны дараа Сейшелийн арлуудын хэвлэл мэдээллийн салбарт шинэ эрч хүч нэмж, түүний цэцэглэн хөгжихөд тус нэмэр болж, эцэст нь улс даяар хүн ардад ашиг тусаа өгөх болно. Сейшелийн арлууд Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, харилцаа солилцооны салбараа өргөжүүлэхийг хүсэж байна гэв.
Линь Нань хэлсэн үгэндээ, Хятад Сейшелийн арлуудын харилцаа бол том жижиг улс орнуудын чин үнэнч найрамдал, эрх тэгш харилцах, бие биедээ тусалж, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэхийн үлгэр жишээ юм. Телевизийн салбар нь орчин үеийн нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мэдээлэл түгээх чухал суваг төдийгүй соёлыг өвлөн уламжлах, нийгмийн үйлчилгээ, нийгмийн дэвшлийн чухал хөдөлгөгч хүч юм. Сейшелийн арлуудын радио телевизийн төвийн төслийг албан ёсоор хүлээлгэн өгсөн нь Хятад, Сейшелийн арлуудын соёлын солилцоо, хамтын ажиллагаа шинэ шатанд ахиж байгааг харуулж байна гэсэн байна.
Сэтгэгдэл0