sonin.mn

Финландын Ерөнхийлөгч Александр Стубб Politico сонинд өгсөн ярилцлагадаа Украиныг "шүдээ хүртэл зэвсэглэх" хэрэгтэй гэж мэдэгджээ.

Тэрбээр “Оросыг тогтоон барихын тулд Украиныг шүдээ хүртэл зэвсэглэх ёстой" гэж онцлон тэмдэглэсэн байна.


Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Финландын тэргүүнтэй хэлэлцээ хийсэн бөгөөд Украины удирдагчийн хэлснээр, талууд хоёр болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна.


Үүнээс өмнө Александр Стубб 1941-1944 оны Зөвлөлт-Финландын дайны үр дүнгийн талаар гомдоллож, Украины хувь заяаны талаар ярьжээ.


Эх сурвалж: lenta.ru


Ж.Бат