sonin.mn

Их Британийн Байнгын нэгдсэн штабын пүрэв гарагт болсон хуралдааны үеэр Британийн “Тайфун” сөнөөгч онгоцуудыг Украин руу илгээж, агаарын дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцсэн гэж холбогдох эх сурвалжаас эш татан Telegraph сонин мэдээлэв.  


Хатан хааны Агаарын цэргийн хүчний өндөр албан тушаалтны мэдээлснээр, энэхүү уулзалтаар хэрвээ Британийн цэргүүдийг Украин руу илгээх тохиолдолд тэдэнд агаарын хамгаалалт хэрэг болох тухай хэлэлцсэн байна. 


Тэрбээр энэ үеэр “Бид Британийн хуурай замын цэргийг агаарын дэмжлэггүйгээр хэзээ ч илгээхгүй” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр Хатан хааны Агаарын цэргийн хүчин "Тайфун" эсвэл "F35" сөнөөгч онгоцын аль нэгийг илгээх боломжтой бөгөөд учир нь тэдгээр нь агаарын хамгаалалтыг маш сайн гүйцэтгэдэг гэжээ. Өмнө нь The Times сонин Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Британийн цэргүүдийг Украинд энхийг сахиулагчийн хувиар тодорхойгүй хугацаагаар байрлуулахад бэлэн байгаа талаар мэдээлж байв.

 

 

Ж.Бат  

Эх сурвалж: interfax.ru